Шууд Chart

Төрийн далбаа мандуулах ёслол болж байна

2016-07-10 11:11:29

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам алтан соёмбот төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслолын арга хэмжээгээр эхэллээ. 

Их эзэн Чингис хааны талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол яг одоо болж байна. Ёслолын ажиллагааг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Энэ үеэр Монгол Улсын зэвсэгт хүчний ёслолын сүрт жагсаал болсон юм. 

Үүний дараа жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болно.  

Нийтэлсэн: Монгол наадам 2016

Төрийн далбаа мандуулах ёслол болж байна   
Үзсэн: 5581 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [182.160.36.xxx] 2016-07-10 11:25
ТА нар сэтгэгдэл битгий устгачихаарай даа
Зочин [182.160.36.xxx] 2016-07-10 11:24
Үндэсний ТВ-ийнхэн Цэргийн парадаа үзүүлж ч чадахгүй ичмээр юм болж бна даа. Та нар ямар их уур ундууцал хүргэж бна. Бидний татвараар цалинжиж байж ийм заваан нэвтрүүлэг үзүүлэх ямар шаардлагатай юм бэ?

Бидэнтэй нэгдээрэй