Шууд Chart

Ж.Уясахын бор халзан шүдлэн түрүүлэв

2016-07-11 10:24:47

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны морьдын уралдаанд 372 хүлэг бүртгүүлсэн. Ингээд 281 үрээ уралдаж, түрүү, айргийн хурдан буянууд тодорлоо. Хурдан шүдлэнгийн уралдаанд Архангай аймгийн Ихтамир  сумын уугуул, уяач Жаргалсайханы Уясахын бор халзан түрүүлэв. Увс аймгийн Малчин сумын уугуул, уяач Цагдаагийн Нүүдэлийн хонгор шүдлэн аман хүзүүдэв. Айргийн гуравт Өмнөговь аймгийн Цогцэций сумын уугуул Хүүгийн Түмэнбаяр бор хурдаллаа. Айргийн дөрөвт Ховд аймгийн Алтай сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Цэдэвийн Гантөмөрийн халтар, айргийн тавд Баянхонгор аймгийн Богд сумын уугуул Дэндэвийн Ганболдын хонгор халзан давхилаа.

Нийтэлсэн: Монгол наадам 2016

Ж.Уясахын бор халзан шүдлэн түрүүлэв  
Үзсэн: 1540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй