Шууд Chart

Алдарт уяач Т.Болдбаатарын халиун азарга түрүүллээ

2016-07-11 11:32:10

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд 200 гаруй хурдан азарга бүртгүүлснээс гарааны зурхай руу 177 хурдан буян хөдөлсөн.  

Хурдан  азарганы уралдаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач  Т.Болдбаатарын халиун азарга түрүүллээ.  Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Д.Баянбатын хонгор азарга аман хүзүүдэв. Завхан аймгийн Яруу сумын уугуул н.Дагвадоржийн хээр азарга, зээрд азарга айргийн гурав, дөрөвт хурдаллаа. Айргийн тавд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат Д.Энхтөрийн хул азарга давхив.

 

Үндсэн захиргаа

Морины эзэний овог нэр

Зүс, тамга

Дугаар

Унаач хүүхдийн овог нэр, нас, хүйс

1

Хөвсгөл аймгийн Мөрөн сум

Монгол Улсын алдарт уяач Түдэндоржийн Болдбаатар

Халиун зүстэй, зуузай тамгатай

911

Батжаргалын Гантөгс

9 настай, эрэгтэй

2

Төв аймгийн Баянцагаан сум

Монгол Улсын алдарт уяач Даваахүүгийн Баянбат

Хонгор зүстэй, буйл тамгатай

175

Галсандоржийн Сүлдбаяр

10 настай, эрэгтэй

3

Завхан аймгийн Яруу сум

Монгол Улсын тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадорж

Шөвгөр зээрд зүстэй, ширээтэй бунд тамгатай

221

Отгонцэрэнгийн Гончигсумлаа

8 настай, эрэгтэй

4

Завхан аймгийн Яруу сум

Монгол Улсын тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадорж

Яруу хээр зүстэй, Ка тамгатай

415

Ангарагийн Алтангэрэл

8 настай, эрэгтэй

5

Хөвсгөл аймгийн Их Уул сум

Дэнзэнгийн Энхтөр

Хул зүстэй, чандмань тамгатай

91

Ууганбаярын Төгөлдөр

10 настай, эрэгтэй

6

Дундговь аймгийн Сайнцагаан сум

Пэлжээгийн Одонбаатар

Халиун зүстэй, сар гал тамгатай

368

Энхбаатарын Төгссайхан

9 настай, эрэгтэй

7

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум

Лхагвын Мөнхбаатар

Бор зүстэй, бунд тамгатай

519

Г.Отгонбаяр

11 настай, эрэгтэй

8

Архангай аймгийн Өндөр Улаан сум

н.Бадамжунай

Хүрэн халзан зүстэй, тамгагүй

1058

Оюунгэрэлийн Дандар

13 настай, эрэгтэй

9

Төв аймгийн Баянцагаан сум

Аймгийн алдарт уяач Санжаабазарын Хишиг

Хээр зүстэй, чойндон тамгатай

649

Мэндбаярын Ундрахбаяр

9 настай, эрэгтэй

10

Говь-Алтай аймгийн Чандмань сум

Аймгийн алдарт уяач Жаргалсайханы Энхболд

Халтар зүстэй, шувуу тамгатай

880

Мөнхтөрийн Улсболд

12 настай, эрэгтэй

 

Нийтэлсэн: Монгол наадам 2016

Алдарт уяач Т.Болдбаатарын халиун азарга түрүүллээ  
Үзсэн: 1937 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй