Шууд Chart

Омогшил, эх оронч үзлээр “дүүрэн” наадмын нээлт

2016-07-11 12:32:09

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа яг одоо Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр үргэлжилж байна. Наадмын нээлтэд Монголын түүхийг үечлэн харуулсан нь наадамчин олонд ихэд таалагдаж байна.

Омогшил, эх оронч үзлээр “дүүрэн” наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлуулсан тулганд гал бадрааж, наадмын талбайгаас “хөлөг онгоц”  хөөргөв. Наадмын нээлтийн нэг онцлох хэсэг бол МУГЖ Т.Ариунаагийн тэмээн жингийн цуваа ахалж, ая дуугаа өргөсөн явдал юм.

Энэ жилийн наадмын нээлтийг Монгол Улсын төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулсан. Наадмын нээлт тун сайхан болж байгааг наадамчин олон төдийгүй харьд суугаа монголчууд, твиттер, фэйсбүүкийн хэрэглэгчид шагшин магтаж байна.  





Нийтэлсэн: Монгол наадам 2016

Омогшил, эх оронч үзлээр “дүүрэн” наадмын нээлт   
Үзсэн: 3801 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.11.xxx] 2016-07-11 15:57
Ард түмнээ омогшуулж, огшоосон нээлт боллоо. Түүх үнэнээр байх гайхамшиг. Ганцхан муухай харгадуулсан зүйл байлаа. МУ-н Ерөнхийлөгчийн үйлдэл. Их эзэн Чингисийн тахисан 9 хөлт туганд, түмэн олон, Богд эзэн хаан мөргөж хүндэтгэж байхад ... тагжиичихаад дэвээд байж байдаг. Арай ч дээ. энэ ямар ёс вэ
Zochin [171.96.183.xxx] 2016-07-11 14:15
Naadam mash saikhan bolj baina odoo ene ercheeree Mongolchuudaa bugdeeree evtei baij tor zasagaa neg megnee muu khelekhee bolik dandaa sain saikhniig khusch khun bur dor doroo khicheej, tor zasag maani ch tumen olniigoo demjij orkh bur uildverlegch boltsgooe. Mongol oron mini mandan badrag.

Бидэнтэй нэгдээрэй