Шууд Chart

УИХ-ын дарга М.Энхболд баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо

2016-07-11 16:28:42

УИХ-ын дарга  М.Энхболд өнөөдөр /2016.07.11/ Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж, сонирхлоо.

Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Үндэсний их баяр наадмыг шууд дамжуулж буй Монголын телевизийн холбоо болон Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн ярилцлагад оролцож, наадамчин зон олондоо баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны дараа уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат нар Үндэсний их баяр наадмын сурын харваа, шагайн харвааны асраар зочилж, тамирчдад амжилт хүслээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийтэлсэн: Монгол наадам 2016

УИХ-ын дарга М.Энхболд баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо  
Үзсэн: 1131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй