Шууд Chart

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат наадамчин олондоо баярын мэндчилгээ дэвшүүллээ

2016-07-11 17:56:43

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийг Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэж сонирхоод, сурын талбай болон шагайн асарт зочлон наадамчин олонтой мэндчиллээ.

Монголын Үндэсний олон нийтийн телевизийн Төв цэнгэлдэх хүрээлэн дэх асарт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зочилж, ярилцлага өглөө.  

 

Үндэсний их баяр наадам төрт ёсныхоо бүхий л уламжлалыг агуулсан түүхэн сайхан нээлтээр эхэллээ.  Туурга тусгаар улсын эзэд нийт монголчууддаа болон хилийн чанадад амьдарч буй монголчууддаа Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, тэртээ 95 жилийн өмнө би Монгол хүн, би Монгол Улсын иргэн гэж хэлэх бололцоог олгосон ахмад партизан, өвөг дээдэстээ мэхийн ёсолъё гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Мөн тэрээр Ерөнхий сайдын хувиар анх удаа баяр наадамдаа оролцож байна. Ард түмнийхээ итгэл найдварыг биелүүлэх нь төр засгийн үүрэг. Удахгүй Засгийн газраа эмхлэн байгуулаад ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

Нийтэлсэн: Монгол наадам 2016

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат наадамчин олондоо баярын мэндчилгээ дэвшүүллээ  
Үзсэн: 2232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй