Шууд Chart

Наадмаар нийтийн хоол, ахуйн үйлчилгээний ажиллах цагийн хуваарь

2016-07-12 10:05:21

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой,  Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн хоол, ахуйн үйлчилгээний ажиллах цагийн хуваарийг та бүхэнд хүргэе.

НИЙТИЙН ХООЛ

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд долоодугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана. Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа  ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Үсчин, гоо заслын үйлчилгээний газрууд  долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд амарна. Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд амарна. Ахуйн үйлчилгээний бүх цэг салбарууд долоодугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Нийтэлсэн: Монгол наадам 2016

Наадмаар нийтийн хоол, ахуйн үйлчилгээний ажиллах цагийн хуваарь  
Үзсэн: 1091 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй