Шууд Chart

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түрүү соёолонгийн галаар зочиллоо

2016-07-12 14:57:50

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морины уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд үзэж сонирхлоо. 

Соёолонгийн уралдааны түрүү магнайд Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сүмо бөхийн их аварга Д.Дагвадоржийн буурал соёолон хурдалсан. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түрүү соёолонгийн “Унаган хурд” галаар зочилж, түрүү магнайд хурдалсан хүлгийн уяач, унаач хүүхдэд баяр хүргэв.

Энэ жилийн наадам нар, хур тэгширсэн сайхан наадам болж байна. Иргэдийн маань санаа сэтгэл ч өөдрөг байна. Тэгш ойн жилийнхээ соёолон насанд хүлэг нь түрүүлсэн Асашёорюү Д.Дагвадорж аваргынхаа галаар зочиллоо. Соёолонгийн тоосонд дарагдаж тэр жилийнхээ хийморийг сэргээнэ гэж монголчууд бэлгэшээдэг. Энэ насны морины түрүүг авна гэдэг бол үнэхээр хийморьтой байгааг илтгэж байна. Д.Дагвадорж аваргадаа болон түүний галынханд сайн сайхан бүхнийг хүсье гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Нийтэлсэн: Монгол наадам 2016

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түрүү соёолонгийн галаар зочиллоо  
Үзсэн: 5070 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
orhon [202.21.114.xxx] 2016-07-14 10:34
bayr hurgie amjilta
oyun [122.201.21.xxx] 2016-07-12 23:41
nutgiin khvv odtoi baina bayr khyrgej amjilt
zochin [150.129.140.xxx] 2016-07-12 22:43
Saihan haragdaj baina. Mongol toriin maani naadam hiimortoi saihan bolj bna. Saihan zaluu Erunhii saidaar tomilogdloo. 3 saya mongolchuudaa saihan amidruulaarai. Amjilt husiye
onon [76.94.73.xxx] 2016-07-12 22:34
mandaliin xujaa
Зочин [103.26.194.xxx] 2016-07-12 21:23
Дагваа аргапаа баяр хүргэе Унаач хүү хөөрхөн хүү байна, сайн хувцаслажээ сайн байна хүүхдийг хайрлах хэрэгтэй
Зочин [150.129.142.xxx] 2016-07-12 20:17
Мундаг аа мундаг.Чиний морь хүртэл хиймортой.
Зочин [202.179.27.xxx] 2016-07-12 19:30
Дүүдээ Баяр хүргэе миний дүү хийморьтой шүү эгч нь
Зочин [103.229.122.xxx] 2016-07-12 17:20
Bayar hurgie hiimortoi bna daa
Зочин [81.173.209.xxx] 2016-07-12 17:10
Bayr hurgie.
эрлийзээ харч сурахгүй юмаа. [122.201.21.xxx] 2016-07-12 16:19
монгол адуу биш л дээ
эрлийзээ харч сурахгүй юмаа. [122.201.21.xxx] 2016-07-12 16:19
Яалтчгүй эрлийз л дээ.
zochin [203.91.115.xxx] 2016-07-12 15:58
hoyula ungutei haragdaj bn hu
Зочин [103.57.94.xxx] 2016-07-12 15:38
Давгаа аварга хийморьтой байнаа.

Бидэнтэй нэгдээрэй