Шууд Chart

УИХ-ын дарга М.Энхболд их насны морь нь түрүүлсэн уяач Б.Энхбаатарын галаар зочиллоо

2016-07-12 15:55:02

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын алдарт уяач Бадралын Энхбаатарын Хүй долоон худаг дахь уяагаар зочлов. 

Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, сумын Алдарт уяач Бадралын Энхбаатарын хонгор халзан морь Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд түрүүлсэн юм. Улсын Их Хурлын дарга М.Энхболд уяач Б.Энхбаатарт гарын бэлэг гардуулж, төрийн их наадамд тод магнай торгон жолоогоо өргүүлсэн хонгор халзан моринд хадаг зүүлээ. 

 

 

Нийтэлсэн: Монгол наадам 2016

УИХ-ын дарга М.Энхболд их насны морь нь түрүүлсэн уяач Б.Энхбаатарын галаар зочиллоо  
Үзсэн: 1317 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй