Шууд Chart

18 хүчтэн Монгол Улсын Начин цолны болзол хангалаа

2016-07-12 18:10:10

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд эр, бяр тэгширсэн бөхчүүд уран мэх, гайхамшигт барилдааныг харууллаа. Энэ удаагийн баяр наадамд 1024 бөх зодоглосноос тавын даваанд 18 хүчтэн Улсын Начин цолны болзол хангалаа.

 Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” галын бөхчүүд  энэ жил анх удаагаа бие даан наадмын бэлтгэлд гарсан бөгөөд 1982 оны Улсын баяр наадамд зургаа давж Харцага цол хүртсэн О.Бахытаас хойш 34 жилийн хугацаанд нэг ч бөх улсын цол хүртээгүй байсан. Тэгвэл энэ жил Аймгийн арслан Б.Баатарцол Улсын Начин цолны болзол хангасан юм.

Түүнчлэн энэ жилийн наадамд Архангай аймгийн бөхчүүд хүчтэй байж, дөрвөн бөх Улсын Начин цолны болзол хангасан. Өвөрхангай аймгаас гурав, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан аймгаас тус бүр хоёр хүчтэн начин цолны болзол хангав.

Үүнээс гадна Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” галын бөхчүүд  энэ жил анх удаагаа бие даан наадмын бэлтгэлд гарсан бөгөөд 1982 оны Улсын баяр наадамд зургаа давж Харцага цол хүртсэн О.Бахытаас хойш 34 жилийн хугацаанд нэг ч бөх улсын цол хүртээгүй байсан. Тэгвэл энэ жил Аймгийн арслан Б.Баатарцол Улсын Начин цолны болзол хангасан юм.

Улсын начин цолтон

  1. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн арслан Л.Шинэбаатар
  2. Архангай аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан М.Бат-Отгон
  3. Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Ц.Нямдорж
  4. Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Э.Ванданцэрэн
  5. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн арслан Б.Чимэдвандан
  6. Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат аймгийн заан Д.Бат-Эрдэнэ
  7. Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, аймгийн арслан Х.Гантулга
  8. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, аймгийн Арслан Ц.Чимэддорж
  9. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, цэргийн арслан Л.Батзориг
  10. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Н.Жаргалбаяр
  11. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан
  12. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн арслан Б.Ганхуяг,
  13. Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр
  14. Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, аймгийн арслан Д.Амарсайхан
  15. Баян-Өлгий аймгийн харьяат, аймгийн арслан Б.Баатарцол
  16. Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Өлзий
  17. Увс аймгийн Тэс сумын харьяат, цэргийн арслан Б.Ганзориг
  18. Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, аймгийн арслан Д.Анар
Нийтэлсэн: Монгол наадам 2016

18 хүчтэн Монгол Улсын Начин цолны болзол хангалаа  
Үзсэн: 2505 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй