Шууд Chart

“Эрчим луун хүрхрээ” хуушуур шилдгээр шалгарлаа

2016-07-12 19:04:12

Үндэсний их баяр наадмыг хуушуургүйгээр төсөөлшгүй. Наадамчид бөх, шагай, сур харваа, хурдан морьдын уралдааныг үзэнгээ хуушуураа идэж цэнгэдэг. Өнгөрсөн жилээс “Хуушуур фестивал” арга хэмжээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Төв цэнгэлдэх хүрээлэн”, “Хүй 7 худаг”-т зохион байгуулж эхэлсэн.

Энэ жил зөвхөн Төв цэнгэлдэх хүрээлэнд энэхүү арга хэмжээг зохион байгуулж, гурван номинацид, зургаан аж ахуйн нэгжийг шалгарууллаа.

“Хуушуур фестивал”-д оролцож буй аж ахуйн нэгжийн нэг нь Дулааны 4-р цахилгаан станц.  Энэ станцын 1000 гаруй ажилтаны өдөр тутмын хоол, хүнсийг бэлтгэдэг “Эрчим” зоогийн газрынхан 100 хуушуурын порцтой “Эрчим луун хүрхрээ” хуушуураараа фестивалд оролцож, тэргүүн байрт шалгарлаа. Мөн “Хуушуур фестивал”-д оролцсон 700 аж ахуйн нэгжээс “Хамгийн амттай” хуушуур номинацид “Ган хувь” ХХК шалгарав.

Та бүхэнд "Хуушуур фестивал"-ын сонирхолтой зургуудыг толилуулъя.

Нийтэлсэн: Монгол наадам 2016

“Эрчим луун хүрхрээ” хуушуур шилдгээр шалгарлаа  
Үзсэн: 2690 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй