Шууд Chart

Зургаан бөх Монгол Улсын Харцага цолны болзол хангалаа

2016-07-12 19:26:43

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө. Энэ жилийн баяр наадамд 1024 бөх барилдсанаас зургаагийн даваанд зургаан бөх Улсын Харцага цолны болзол хангаад байна.

Бөх сонирхогчдын дунд Улсын начин Т.Баасанхүүг заан цол ч хүртэж магадгүй гэх таамаг байна. Ямартай ч тэрбээр Харцага цолны болзол хангаад байна. Увс аймгийн Тэс сумаас Улсын начин нэг, харцага цолтон нэг төрөх нь тодорхой боллоо.

Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын начин Р.Пүрэвдавга зургаагийн даваанд Аймгийн арслан Б.Чимэдванданг давж Улсын харцага цолны болзол хангаж наадамчин олныг баярлууллаа.

Харин Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Д.Бат-Эрдэнэ Улсын гарьд Ш.Жаргалсайханаар тав давж, Монгол Улсын начин цолны болзол хангасан бол зургаагийн даваанд Улсын гарьд Н.Ганбаатартай учраа таарч давснаар Монгол Улсын Харцага цолны болзлыг хангаад байна.

Аймгийн арслан Б.Бат-Өлзий тавын таваанд Улсын начин Б.Амарзаяаг давж, зургаагийн даваанд Улсын начин цолны болзол хангаад байсан Аймгийн арслан Д.Анартай хүч үзэж, давснаар Улсын Харцага цолны болзол хангав.

Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын начин Р.Пүрэвдавга зургаагийн даваанд Аймгийн арслан Б.Чимэдванданг давж Улсын харцага цолны болзол хангаж наадамчин олныг баярлууллаа.

Харин Улсын начин цолны болзол хангаад байсан Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, Аймгийн арслан Х.Гантулга зургаагийн даваанд Улсын начин Л.Цэрэнтогтохыг давсан бол мөн л Улсын начин цолны болзол хангаад байсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Н.Жаргалбаяр зургаагийн даваанд Улсын начин цолны болзол хангаад байсан Аймгийн арслан Ч.Хөхчирэнгэрийг давж Монгол Улсын харцага цолны болзлыг тус тус хангаад байна.


Улсын харцага цолны болзол хангасан бөхчүүд:

  1. Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин Т.Баасанхүү
  2. Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Д.Бат-Эрдэнэ
  3. Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Өлзий
  4. Архангай аймгийн Булган сумын харьяат улсын начин Р.Пүрэвдавга
  5. Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, аймгийн арслан Х.Гантулга
  6. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Н.Жаргалбаяр
Нийтэлсэн: Монгол наадам 2016

Зургаан бөх Монгол Улсын Харцага цолны болзол хангалаа  
Үзсэн: 2871 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй