
Хачигт халдварт өвчөөс сэргийлэхийг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвөөс анхааруулж байна. Он гарсаар 19 аймгийн 96 сум, Улаанбаатар хотын 8 дүүргээс хачигт халдварын сэжигтэй 579 тохиолдол бүртгэгдсэн байна. Иргэд ой модонд явахдаа, хонь малаа хариулахдаа хачигт хазуулахаас сэргийлэх хэрэгтэй.
Хачигт хазуулснаар хүний мэдрэлийн систем гэмтэх цаашлаад амь нас эрсдэх ч аюултай юм байна. Хачигт халдварт өвчнөөс иргэд хэрхэн сэргийлэх талаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвийн их эмч Д.Отгонбаяраас манай сурвалжлагч Л.Алтанхишиг тодрууллаа.
Дөрөвдүгээр сараас эхлэн хачиг ичээнээсээ гарч улмаар 5-7 дугаар саруудад ой мод, мал амьтнаар дамжин хүн хазаж халдвараа тараадаг байна. Манай орны Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод зэрэг хэд хэдэн аймгууд, мөн нийслэлийн ойн сан бүхий дүүргүүдэд хачигт халдварын голомт байдаг байна.
Он гарсаар хачигт халдварын сэжигтэй 579 тохиолдол бүртгэгджээ | ||
Үзсэн: 2128 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.