
Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар “Рио-2016” олимпийн наадамд Казахстан Улсын нэрийн өмнөөс жүдо бөхийн 48 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртсэн Г.Отгонцэцэгт хандаж харамссан, бахархсан сэтгэгдлээ фейсбүүк хуудсаараа дамжуулан бичжээ.
Харин улсан начин Б.Сугаржаргал жүдо бөхийн 60 кг-ын жинд хүч үзэж медальт байрт шалгарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн Ц.Цогтбаатарыг “Тэр том жингийн тэр том итгэлийг даанч дааж чадсангүй дээ. Тэнэг бацаан, тэнэг сонголт” хэмээн бичсэнд ихэд ундууцсан байна.
Ийнхүү Г.Ариунбаатарын хэрхэн юу бичсэнийг уншигч танд хүргэе. “Би спорт сайн мэдэхгvй л дээ. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд гадарлана. Монголын нэг гайхамшигтай охин Казахстан Улсын нэрийн өмнөөс барилдаж, хүрэл медалийн болзол хангалаа. Харамсах, өрөвдөх, хайрлах сэтгэл зэрэг төрж байна. Яагаад Монголынхоо нэрийн өмнөөс барилдаж болоогvй юм болоо. Ц.Цогтбаатар сайхан л барилдсан. Залуу байна аа, миний дүү. Харж л байгаарай, чи олимпийн аварга болно оо. Харин энд муухай юм олоод үзчихлээ. (Б.Сугаржаргалын бичсэнийг хэлэв). Яах юм бэ дээ. Урам өгөхийн оронд... Би бас л Б.Сугаржаргалыг хүндэлж явдаг хүний нэг. Олон улсын дэвжээнд ялах, ялагдахын жаргал, зовлонг тэр мэдмээр л юм. Харамсалтай. Захиж хэлмээр үгээ өөрт нь хэлчихгүй. “Олгой хагаравч тогоон дотроо” гэдэг дээ. За одоо бид дараа дараагийн тамирчдадаа сайхан үгээр мялааж, дөрөөнд нь сүү дусааж, амжилт хүсъе. Хямдхан ирдэг ялалт гэж үгүй” гэсэн байна.
Г.Ариунбаатарын харамсал | ||
Үзсэн: 10022 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.