Шууд Chart

Манай улсад хоёр Солонгосын сагсан бөмбөгийн шигшээ багууд өрсөлдөнө

2016-09-05 15:15:09

Сагсан бөмбөгийн олон улсын “Чингис хаан кап-2016” тэмцээн энэ сарын 7-нд манай улсад эхлэх гэж байна. Тэмцээнд  БНАСАУ-ын шигшээ баг, БНСУ-ын лигийн баг, ОХУ-ын Буриад улсын шигшээ баг, БНХАУ-ын Хөх хотын их сургуулийн шигшээ баг уригдан оролцоно. Мөн Монгол Улсын үндэсний 1, 2 дугаар шигшээ баг болон залуучуудын 1, 2 дугаар шигшээ багууд өрсөлдөнө.

БНАСАУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг өчигдөр манай оронд 12 тамирчин, 3 дасгалжуулагч, 3 албаны хүн, 1 шүүгч, нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирээд байна. Өнгөрсөн жилийн “Чингис хаан кап” тэмцээнд дэд аварга болсон багийн бүрэлдэхүүнээс хоёр тоглогч өөрчлөгджээ.

“Чингис хаан кап-2016” тэмцээнд хоёр Солонгосын сагсан бөмбөгийн багууд хоорондоо өрсөлдөх юм. Багууд 2010 оны Гуанжугийн Азийн наадмаас хойш анх удаагаа, тэр дундаа манай улсад учраа тааран тоглох гэж байна.

БНХАУ-ын Хөх хотын шигшээ баг өнөөдөр манай оронд ирж байгаа бол Өмнөд Солонгосын лигийн баг болон Буриад улсын шигшээ баг маргааш хүрэлцэн ирэх юм.

“Чингис хаан кап-2016” тэмцээн есдүгээр сарын 11-нийг хүртэл өдөр бүр 14:00 цагаас Спортын төв ордонд болно.


Манай улсад хоёр Солонгосын сагсан бөмбөгийн шигшээ багууд өрсөлдөнө   
Үзсэн: 1256 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй