Шууд Chart

Сагсчин охин бөмбөг шидэлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

2016-09-08 15:17:25

Америк оюутан Лиа Черч гурван онооны зайн бөмбөг шидэлтийн дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоолоо. Тэрбээр энэ бичлэгээ өөрийн YouTube сувгаараа цацжээ.

Черч нэг минутын дотор сагсанд 32 гоол хийж амжсан байна. Нэг минутын хугацаа дууссаны дараа ч тэр бөмбөг шидэхээ үргэлжлүүлсэн бөгөөд бөмбөгийг сагсанд 55 удаа дараалан хийсэн байна.

Сагсанд тасралтгүй бөмбөг шидэлтийн өмнөх дэлхийн дээд амжилтыг Америкийн иргэн Жастин Даргиа өнгөрсөн нэгдүгээр сард  тогтоож байсан юм. Тэрбээр нэг минутад 26 бөмбөгийн тасралтгүй сагсанд хийж байсан юм.

Нийтэлсэн: Б.Назкеш

Сагсчин охин бөмбөг шидэлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ  
Үзсэн: 2708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй