Шууд Chart

Э.Бат-Үүл: Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшээч гэсэн санал тавьсан

2016-09-12 11:30:20

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл дөнгөж сая мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрбээр “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт дахин намайг хууль бусаар дахин сэжигтнээр татлаа. Маш ноцтой, маш их эргэлзээ төрүүлсэн үйл явц өрнөж байна. Хуулийн дагуу зүйл алга. Өнөөдөр өгч байгаа мэдээллийг тасалдуулах вий гэдэг үүднээс би зориуд мэдээлэл хийж байгаа юм” гэлээ. Мөн сонгуулийн дараа намайг С.Зоригийг алсан биш алж байхад нь хажууд нь байсан гэсэн мэдээлэл гаргах болсон. Үүнийг шалгуулахаар прокурорт хандсан боловч шалгаж өгөөгүй байгаа. Гэвч дахин яллагдагчаар татаад байна гэсэн юм.

Мэдээлэл хийсний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан. Тухайлбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү гэсэн асуултад “Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөч гэсэн саналыг намын нөхөд болон олон түмнээс тавьж байгаа” гэлээ.

Түүнчлэн одоо байгаа Ардчилсан намын дарга шинэчлэл хийгээд ажлаа өгөх ёстой. Хэрэв намайг шинэчлэлийн төлөө намын дарга бол гэвэл би болно гэсэн юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

Э.Бат-Үүл: Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшээч гэсэн санал тавьсан  
Үзсэн: 2852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Bataa [31.208.145.xxx] 2016-09-19 16:27
Daraa jiliin songuulaac l bolood baigaa biz dee.
Зочин [202.179.31.xxx] 2016-09-12 11:57
Зоригийг ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэж байхад л болсон явдал , алсан хүн нэг тамтай алуулсан хүмүүс арван тамтай гэж

Бидэнтэй нэгдээрэй