Шууд Chart

ЦЕГ Э.Бат-Үүлийн мэдэгдэлд тайлбар өгөх боломжгүй гэв

2016-09-12 13:05:39

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өнөө өглөө мэдээлэл хийж түүнийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт дахин сэжигтнээр татсан талаар мэдээлсэн. Тодруулбал тэрбээр, “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт дахин намайг хууль бусаар сэжигтнээр татлаа. Маш ноцтой, маш их эргэлзээ төрүүлсэн үйл явц өрнөж байна. Хуулийн дагуу зүйл алга. Өнөөдөр өгч байгаа мэдээллийг тасалдуулах вий гэдэг үүднээс би зориуд мэдээлэл хийж байгаа юм. Сонгуулийн дараа намайг С.Зоригийг алсан биш алж байхад нь хажууд нь байсан гэсэн мэдээлэл гаргах болсон. Үүнийг шалгуулахаар прокурорт хандсан боловч шалгаж өгөөгүй байгаа. Гэвч дахин яллагдагчаар татаад байна” гэсэн юм.

Харин энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Энэ хэргийг тагнуул, цагдаа болон прокурорын байгууллагын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Тиймээс цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Оны өмнөөс С.Зориг агсны хэрэгт түүний эхнэр Б.Булганыг шалгаж эхэлсэн бөгөөд одоогоор Б.Булганаас гадна хэд хэдэн хүнийг сэжигтнээр татан байцааж байгаа юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

ЦЕГ Э.Бат-Үүлийн мэдэгдэлд тайлбар өгөх боломжгүй гэв  
Үзсэн: 2002 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [122.201.22.xxx] 2016-09-12 13:53
Баригдана даа баригдана гэж кинонд гардаг шуу дээ.сайн шалга.хорьж шалга,манай цагдаа мундаг даа мундаг.шилдэг мордон байцаагч нар олон шуу дээ.амжилт хусье

Бидэнтэй нэгдээрэй