Шууд Chart

Ганга нуурын ус сэргэж эхэлжээ

2016-09-12 13:26:12

Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргаанаас Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга сумын нутагт ажиллажээ. Ганга нуурын эргэн тойронд өнгөрсөн долоодугаар сард хур тунадас багатай, хөрсөн дээр 29 хоног 40-60 градусын халалттай, ууршилт ихтэй байсан нь Ганга нуурын ус татрахад нөлөөлсөн гэж аймаг, сумын мэргэжилтнүүд үзэж байна.

Энэ сарын 7-9-ийн өдрүүдэд Дарьганга сумын нутагт бороотой байсан бөгөөд есдүгээр сар гарсаар хур тунадас орж эхэлснээр нуурын ус сэргэж эхэлж байгаа аж.

Ганга нуур 1986, 2011 онд байгалийн хүчин зүйлийн нөлөөллөөс болж ус татарч байсан удаатай.  Одоогийн байдлаар аймгийн БОАЖГ, Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран Ганга нуурыг хашаажуулах, сумын ЗДТГ-ын зүгээс ойр орчмын булгийг хашиж хамгаалах ажлыг зохион байгуулж байгаа юм.

Ганга нуурыг хамгаалахтай холбоотой цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож нэн даруй дараах ажлуудыг сумын ЗДТГ болон Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран хийхээр тохиролцож хийж эхлээд байна. Үүнд:
1. Ганга нуур болон тус сумын бусад булаг, нууруудын хамгаалалтын бүсийг тогтоосон Засаг даргын захирамжийг гаргуулж, даган мөрдүүлэх
2. Ганга нуурын ойр орчмын малчин өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх
3. Нүүлгэн шилжүүлсэн малчин өрхүүдийн бэлчээрийн усан хангамжийг шийдвэрлэх

Цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлын саналыг /үүлэнд зориудаар нөлөөлөх, газрын генератор суурилуулах гэх мэт/ орон нутгийн удирдлагууд болон бусад холбогдох байгууллагууд руу явуулж санал солилцож байгаа ажээ.

Эх сурвалж: Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргаа

Нийтэлсэн: О.Энхмаа

Ганга нуурын ус сэргэж эхэлжээ  
Үзсэн: 4627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.131.231.xxx] 2016-09-12 17:03
Муу л бол хойд захын хар овоохой юу эх оронч гуай минь
Зочин [202.131.231.xxx] 2016-09-12 17:01
Нүүлгэн шилжүүлсэн малчин өрхүүдийн бэлчээрийн усан хангамжийг шийдвэрлэх........................... ч гэх шиг
Зочин [202.179.23.xxx] 2016-09-12 14:11
Krant i us shig bolj dee. Shirgelee gene. Sehlee sergelee gene.Iim ineedtei yum yarihaq bolichih, Haiguulin bolon uurhain litsenznuudee tsutsalj baij Ganga nuur sergene
Зочин [103.229.123.xxx] 2016-09-12 14:08
Ochnoon shuleg duu zohiogool magtaal baidag 1 gozoih mod tarchih amitan alguu kk
Зочин [103.229.123.xxx] 2016-09-12 14:08
Ochnoon shuleg duu zohiogool magtaal baidag 1 gozoih mod tarchih amitan alguu kk
Зочин [202.21.106.xxx] 2016-09-12 14:06
Хүн малаа тэр уурхайнуудтай нь хамт зайлуул
Зочин [202.126.91.xxx] 2016-09-12 13:54
уран олборлох гэж Кожеговь ширгээсэнс байж магадгүй. яг наад газар чинь уран хайх зөвшөөрөл авсан шүүд ээ
Зочин [193.57.67.xxx] 2016-09-12 16:59
Ширгээсэн процессыг нь чи нэг тайлбарлаадхаач хөө. Энэ мэдээнд байгаа шинжлэх ухааны дүгнэлт хамаагүй гэсэн үг үү?
ярьдаг морь [202.179.31.xxx] 2016-09-13 09:52
хэрвээ чи эсвэл хэн нэгэн чинь хорт хавдар тусчихвал шинжлэх ухааны дүгнэлт яриааааааад л суугаад байхуу?
Зочин [103.229.123.xxx] 2016-09-12 14:07
Tui ochnoon shuleg nairag bicheed l Toriin bus baiguulga baiguulaad l baidag Gozoih gants mod bnuu
uur [112.72.12.xxx] 2016-09-12 13:45
ymal bol hun malruu chihdeg boljdee ganga nuur shireghed gol buruutan aduu gesen bizdee
Зочин [178.162.216.xxx] 2016-09-12 13:54
Малын өтгөн шингэн нууранд нөлөөлж ширгээдэг нь үнэн л дээ. Харин үүн дээр дөрөөлж малчинг, малыг, монголчуудыг, монгол ёс заншил, ер нь монгол гэх бүх зүйлийг харлуулан муулж баалах хэсэг бүлэг хүмүүс байгаа. жишээ нь: Уул уурхайн компаниудын хөлсний бичээчид, христ шүтэгчид, ардчилагч өөрсдийгөө боддог залуус гэх мэт. Үүнийг манайхан ялгаж салгаж ойлгох хэрэгтэй шүү
Зочин [103.57.92.xxx] 2016-09-12 13:48
Эсвэл чи буруутай юм уу?

Бидэнтэй нэгдээрэй