
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 495 дугаар тогтоол, Эрүүл, мэнд, спортын сайдын 2016 оны А/286 тушаалын дагуу Улаанбаатар хотноо энэ сарын 18-25-ны өдрүүдэд Азийн Оюутны Аварга Шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн зургаадугаар тэмцээнийг Азийн оюутны спортын холбоо, БСШУСЯам, Зохион байгуулах хороо, Монголын оюутны спортын холбоо (МОСХ), Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо (МҮСБХ), Монголын сагсан бөмбөгийн холбооноос эрхлэн зохион байгуулна.
Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн зургаадугаар тэмцээнд БНСУ, БНХАУ, Макао, Монгол, Казахстан, Тайвань, Хонгконгийн 7 орны баг тамирчид орж өрсөлдөх юм. Багуудын сугалаа өчигдөр тодорхой болсон байна.
Тэмцээнд оролцох багууд 2 хэсэгт хуваагдаж тойргоор тоглохоор болсон бөгөөд тэмцээний журмын дагуу "А"-хэсгийг 2014 оны тэмцээний аварга БНХАУ-ын баг тэргүүлж, "В" хэсгийг өнгөрсөн тэмцээний мөнгөн медальт Хятадын Тайванийн багууд тус тус бүр толгойлох юм.
Сугалаа ёсоор “А” хэсэгт 3 баг БНХАУ, Хонгконг, БНСУ “В” хэсэгт 4 баг Хятадын Тайвань, Казахстан, Монгол, Макаогийн багууд багтаж орсон. Тэмцээний журам нь багууд хэсэгтээ тойргоор тоглон хэсэг тус бүрээс эхний 2 байрт шалгарсан багууд нөгөө хэсгийн багуудтай зөрж тоглон цаашид медалийн төлөө хасагдах журмаар тэмцээн явагдана.
Тэмцээний урдчилсан тоглолтууд энэ сарын 19-21-нд Хандгайт дахь МҮСБ-ын ордонд болох бол хагас болон шигшээ тоглолтууд энэ сарын 23-24-нд "Буянт-Ухаа" спортын ордонд явагдах ажээ.
Тэмцээний хуваарь:
Есдүгээр сарын 19-нд (Даваа гараг): ХАНДГАЙТЫН МҮСБ ОРДОН
13.00 цагаас Хонгконг-БНСУ /Хэсгийн урьдчилсан тоглолт/
15.00 цагаас Хятадын Тайвань-Макао /Хэсгийн урьдчилсан тоглолт/
17.00 цагаас Нээлтийн ёслол
18.00 цагаас Монгол-Казакстан /Хэсгийн урьдчилсан тоглолт/
Есдүгээр сарын 20-нд (Мягмар гараг): ХАНДГАЙТЫН МҮСБ ОРДОН
14.00 цагаас БНХАУ-БНСУ /Хэсгийн урьдчилсан тоглолт/
16.00 цагаас Макао-Казакстан /Хэсгийн урьдчилсан тоглолт/
18.00 цагаас Хятадын Тайвань-Монгол /Хэсгийн урьдчилсан тоглолт/
Есдүгээр сарын 21-нд (Лхагва гараг): ХАНДГАЙТЫН МҮСБ ОРДОН
14.00 цагаас Хонгконг-БНХАУ /Хэсгийн урьдчилсан тоглолт/
16.00 цагаас Хятадын Тайвань-Казакстан /Хэсгийн урьдчилсан тоглолт/
18.00 цагаас Монгол-Макао /Хэсгийн урьдчилсан тоглолт/
Есдүгээр сарын 22-нд (Пүрэв гараг): АМРАЛТЫН ӨДӨР
Есдүгээр сарын 23-нд (Баасан гараг): БУЯНТ-УХАА СПОРТЫН ОРДОН
14.00 цагаас А4-В3
16.00 цагаас А1-В2 ХАГАС ШИГШЭЭ
18.00 цагаас А2-В1 ХАГАС ШИГШЭЭ
Есдүгээр сарын 24-нд (Бямба гараг): БУЯНТ-УХАА СПОРТЫН ОРДОН
13.00 цагаас 5 ДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨ ТОГЛОЛТ
15.00 цагаас ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТОГЛОЛТ
17.00 цагаас АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ШИГШЭЭ ТОГЛОЛТ
19.00 цагаас ХААЛТЫН АЖИЛЛАГАА, МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 19-нд эхэлнэ | ||
Үзсэн: 2713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.