Шууд Chart

2017 оны төсвийн төслийг өнөөдөр хэлэлцэнэ

2016-09-21 11:35:59

Шинэ Засгийн газар байгуулагдаад 50 гаруй хоног өнгөрч байна. Энэ хугацаанд ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө УИХ-ын чуулганаар батлуулаад байгаа.  

Харин үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлж, эдийн засгаа сэргээхэд танхимын гишүүд ихээхэн анхаарч байгаа. Тухайлбал, өчигдөр үдээс хойш сайд нар ажлын бус цагаар цаг сунган хуралдаж, 2017 оны төсвийн төсөл болоод эдийн засгийн хямралыг давах боломж болон хөтөлбөрүүдийн талаар ярилцжээ.

Харин өнөөдөр 13:00 цагаас хуралдах Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2017 оны төсвийн төслийг танилцуулах юм. Тиймээс өчигдөр сайд нар 2017 оны төсвийг хэрхэн төсөвлөж байж эдийн засгийн нөхцөл байдал сайжрах талаар саналаа хуваалцсан аж.

Түүнчлэн Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг УИХ-д өргөн барихаар төслийг боловсруулж байгаа юм.

Засгийн газар ирэх жилүүдэд хэрэгжүүлэх хөгжлийн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэхийн тулд юуны өмнө макро эдийн засгийг тогтворжуулах, сэргээх арга хэмжээг авах шаардлагатай болж байгаа талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдсэн. Үүний тулд эдийн засгаа дэмжсэн бодлого хэрэгжүүлснээр дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээг төрөөс дэмжиж, улс орны хэмжээнд өндөр өгөөжтэй хөгжлийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

2017 оны төсвийн төслийг өнөөдөр хэлэлцэнэ  
Үзсэн: 2441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй