
Сүхбаатар дүүргийн Иргэдийн спортын V наадам амжилттай үргэлжилж байна. Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын долоон төрлөөр зохион байгуулагдаж буй энэ удаагийн наадмын зургаан төрлийнх нь шилдгүүд тодорсон. Эхний гурван байр эзэлсэн баг, тамирчдыг дүүргийн Засаг даргын өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнаад байна. Тэгвэл иргэдийн спортын V наадмын хамгийн сүүлийн төрөл болох сагсан бөмбөгийн тэмцээн ирэх аравдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд 4, 45 дугаар сургуулийн спорт зааланд болох ажээ. Өнгөрөгч тавдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн дүүргийн иргэдийн спортын наадамд өнөөдрийн байдлаар дүүргийн 1-20 хорооны 1500 орчим тамирчин хурд, хүчээ сорин өрсөлджээ.
Сүхбаатар дүүргийн спортын V наадмын сагсан бөмбөгийн тэмцээн ирэх сарын 1, 2-нд болно | ||
Үзсэн: 1262 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.