Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Гемодиализийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

2016-09-29 10:30:17
Error loading player: No playable sources found

Бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох гемодиализийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, аппарат тоног төхөөрөмж, хүний нөөц, бололцоог судлах, хүлээгдэл, чирэгдлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авах зорилгоор Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гемодиализийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг "Нарт эрдэнэс", "LUX мед", "Интермед", "Агапе", "UB мед", "Эрин", "ICU" хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, үйлчлүүлж байгаа ард иргэдийн санал бодлыг сонсож, сонирхсон асуултад нь хариулт өглөө.

Дашрамд сонирхуулахад, улсын хэмжээнд гемодиализийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн 7 эрүүл мэндийн байгууллагад  34 гемодиализийн аппаратаар эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн энэ үеэр олон улсын стандартад нийцсэн орчин нөхцөл бүрдүүлж, шинэ технологи нэвтрүүлж, үйлчлүүлэгчдийн тав тухтай орчин бүрдүүлэхэд санаачилгатай хандсан хувийн эмнэлгүүдэд талархаж байгаагаа илэрхийллээ. Цаашид төр, хувийн хэвшлийн эмнэлгүүд нэгдсэн зорилготой хамтарч ажиллах нь зүйтэйг уулзалтын төгсгөлд онцоллоо.


Гемодиализийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 886 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй