Шууд Chart

Орон нутгийн сонгуультай холбоотойгоор чуулганыг түр завсарлуулах хүсэлт тавьжээ

2016-10-11 10:34:26

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулган энэ сарын 3-ны өдөр нээлтээ хийсэн.  Гэсэн ч өнөөдөр албан бусаар чуулганыг түр завсарлуулахаар болжээ. Учир нь сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийн дийлэнх нь хөдөө орон нутгийг зорьсон, нийслэлд байгаа гишүүд нь тойрогтоо сонгуулийн ажилтай байгаа тул ийнхүү чуулганыг завсарлуулах шийдвэр гаргаж байгаа аж.

Тухайлбал, өнөө өглөө 10:00 цагт Төсвийн байнгын хороо хуралдаж, 2017 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч цуцлагдсан байна. Өчигдөр мөн УИХ дахь АН болон МАН-ын бүлгүүд хуралдах байсан ч гишүүдийнх нь ирц бүрдээгүйн улмаас хуралдаагүй юм.

Үүнээс гадна намын бүлгүүдээс орон нутгийн сонгуультай холбоотойгоор чуулганы хуралдааныг түр завсарлуулах хүсэлт тавьсан байсан талаар эх сурвалжууд хэллээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Орон нутгийн сонгуультай холбоотойгоор чуулганыг түр завсарлуулах хүсэлт тавьжээ  
Үзсэн: 1898 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй