
АНУ-ын Охайо мужийн Кливленд хотын төвд байрлах “Шервин Уиллиамс” компанийн барилгын хана дахь Лэброн Жэймсын зурагт самбарыг дэлхий нийтээрээ мэдэх болсон. Аваргын цомоо хамгаалахаар энэ улирлыг эхлүүлэх Кливленд хотын “Кавальерс” багийн ахлагчийн зурагт самбарыг шинэ улирлын өмнө шинэчлэн томруулахаар болсон байна. АҮСБХ-ны лигт 46 дахь жилдээ оролцож байгаа “Кливленд Кавальерс” багт анхны аваргын цомыг нь АҮСБХ-ны лигийн 3 удаагийн аварга, 3 удаагийн шигшээ цувралын үнэ цэнэтэй тоглогч, лигийн 4 удаагийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч Лэброн Жэймс өнгөрсөн улирал авчирсан юм.
АНУ-ын бусад хотуудад байдаг түүхэн хөшөө дурсгалуудын нэгэн адил энэхүү зурагт самбар Охайо муж болон Кливленд хотын оршин суугчдын бахархал болоод байгаа юм. Арван давхар барилгатай тэнцэхүйц өндөртөй энэхүү зурагт самбарыг анх байршуулсан цагаас хойш хоёр удаа буулган авч байсан. Эхний тохиолдол нь 2010 онд ЛэБрон Жэймс төрөлх хотоо орхиж “Майами Хит” багт очих шийдвэр гаргахад түүний зурагт самбарыг авч байсан бол удаах нь өнгөрсөн зун Кливленд хотноо болсон Бүгд Найрамдах намын чуулганы үеэр буулгаж байсан. Харин 2016-2017 оны улирал ийнхүү 48 инчийн өндөр, 20 инчийн өндөр ЛэБрон Жэймсийн зурагт самбарыг шинэчлэж байгаа бөгөөд “аврага том” хэмээн нэрлэхээр болжээ. “Зурагт самбарын шинэ хувилбар ирэх долоо хоногт болох улирлын нээлтийн тоглолтын өмнө бэлэн болно” хэмээн “Шервин Уилламс” компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлээд байна.
Бэлтгэсэн: О.Сонинбаяр
Кливленд хот дахь Лэброн Жэймсийн зурагт самбарыг шинэчилнэ | ||
Үзсэн: 1404 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.