Шууд Chart

“Кубын боксын сургалт Монголд” номын нээлт боллоо

2016-10-20 18:48:06

Монгол Улсын Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Намжилын Мөнхсайханы “Кубын боксын сургалт Монголд” номын нээлт өнөөдөр СТО-ны “А” танхимд боллоо. Тэрбээр боксын эх орон гэгддэг Куба улсад 1994 онд Олон улсын тэмцээнд оролцохоор анх хөл тавьсан юм. Энэхүү тэмцээний үеэр Монгол Улсаас Куба улсад оюутан суралцуулах хүсэлт ирж, улмаар Монголын багийн тамирчин Н.Мөнхсайхан нутаг буцахгүйгээр Кубад үлдсэн ажээ.

Түүний хувьд ингэж 68 жилийн түүхтэй Монголын боксын спортоос хилийн чинадад суралцсан анхны тамирчин болсон билээ. Цагтаа рингэнд тулалдаж, тамирчин явсан тэрбээр сүүлийн жилүүдэд багш дасгалжуулагчийн замналаар тасралтгүй ажиллаж, энэхүү спортод өөрийн хувь нэмрийг оруулж яваа юм. 26 жил энэ спортод зүтгэсэн туршлагадаа үндэслэн өнөөдөр өөрийн эмхтгэсэн “Кубын боксын сургалт Монголд” нэртэй мэргэжлийн номыг салбарынхандаа өргөн бариад байна.

Кубын боксын сургалт Монголд” номын нээлтэд Монголын Боксын Холбоо, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид, удирдлагууд, МУГД, Ардын багш Д.Банди, зохиогчийн төрсөн ах МУГТ Намжилын Баярсайхан тэргүүтэй хүндэт зочид оролцлоо. Куба улсын сонирхогчийн боксын хөгжлийг “олимпийн 37 аварга”, “Дэлхийн гурван удаагийн аварга тамирчин 2 бий” гэх цөөн жишээгээр тодорхойлж болно. Монгол улс боксын спортыг хөгжүүлсэн 70 орчим жилийн хугацаанд Орос арга барилаар өнөөгийн амжилтад хүрсэн. Харин кургаан бүлэг бүхий “Кубын боксын сургалт Монголд” ном мэргэжлийн дасгалжуулагч, тамирчдад зориулагдсан Кубуудын шинэ арга барилыг тусгажээ.  

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Кубын боксын сургалт Монголд” номын нээлт боллоо  
Үзсэн: 2501 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй