
Өнгөрөгч 2015 оны 10 дугаар сарын 23-нд Монгол Улсад анх удаа интернэт худалдааны эко системийг бүрдүүлэгчид нэг дор цуглан чуулсан юм. Тэгвэл хоёрдугаар конференци энэ сарын 28-нд Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулагдах гэж байна.
Уг арга хэмжээнд интернэт худалдааны эко системийг бүрдүүлэгч талууд цуглаж амжилт ололт, тулгарч буй асуудлуудаа хэлэлцэхээс гадна цахим бизнест төрийн бодлого, дэмжлэг чухал болохыг албаныханд ойлгуулж, цахим орчин дахь хууль эрхзүйн зохицуулалтын ажлын эхлэлийг тавихаар зорьж буй аж. Түүнчлэн дотооддоо интернэт худалдааг хөгжүүлэхээс гадна үндэсний үйлдвэрлэлийн брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг нэн даруй дэлхийн зах зээлд сурталчлан таниулах, борлуулах боломжийг бүрдүүлж зах зээлээ тэлэн долларын урсгалыг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор гарч ирж байна.
Та бүхэн хоёрдугаар конференцид оролцсоноор
- Дэлхий дахинд интернэт худалдаагаар тэргүүлэгч Alibaba платформ хэрхэн ажилладаг тухай илтгэл
- Дэлхийн зах зээл руу хэрхэн нэвтрэх, бидэнд ямар боломж, ямар асуудал байгаа талаар илтгэл, хэлэлцүүлэг
- Интернэт худалдааны эко системийг бүрдүүлэгч байгууллагуудын тэргүүн туршлага, тоо баримт, шийдэлтэй танилцаж, өөр хоорондоо харилцаа тогтоох
- Дотоодын интернэт худалдаа эрхлэгчдийн сонирхолтой илтгэл, хэлэлцүүлэг сонсож, харилцан туршлага солилцох
- Оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцаж, бизнесээ хөгжүүлэх, хамтран ажиллах
- Онцлох оролцогч, илтгэгчидтэй танилцаж, бизнесийн түнш, танилууд болох, нэрийн хуудсаа солилцох
- Хэлэлцүүлэгч сонирхсон асуултаа асууж мэдлэгээ аривжуулах
Конференци дээр тавигдах илтгэлүүд:
- Цахим бизнес ба боломж – Ж.Энхбаяр (УИХ-ын гишүүн)
- Экспорт, импортыг Алибабагаас: Олон улсын онлайн худалдааны чиг хандлага – В.Мөнхбаяр (Алибаба группийн албан ёсны төлөөлөгч Тесо групп, төслийн Ерөнхий менежер)
- Эх орны үйлдвэрлэл гадаадын зах зээлд өрсөлдөнө – Э.Жамъянмядаг (Эй Пи Эм ХХК-ийн Гүйцэтгэх захирал)
- Дижитал эрин үед цахим бизнест хэрхэн хөл тавих вэ? – (Эм Си Пи Партнерс ХХК Үүсгэн байгуулагч, Үйл ажиллагаа хариуцсан захирал)
- Байршилд суурилсан онлайн худалдааны холимог систем – З.Энхтөр (Слайд ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Захирал)
- Цахим худалдааны орчин дахь бидний шийдэл – Б.Үнэнбат (Сийд Лимитед ХХК, Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал)
- Фэйсбүүк дээрх хүүхдийн барааны груп хэрхэн интернет худалдааны платформ болсон тухай – Т.Солонго (Babystar.mn-ийг Үүсгэн байгуулагч, Захирал)
- Олон сувагт худалдааны процессыг удирдах нь – Д.Нямаажав (Diverse LLC, Борлуулалт хариуцсан захирал)
- Интернэт худалдааны вэбийн шийдэл – А.Отгонбаяр (“Астериск Техноложис” ХХК-ийн Ерөнхий захирал)
- Онлайн худалдааны системтэй болох нөөц боломж ба шийдэл – Д.Наранчулуун (Грийнсофт ХХК-ийн Технологийн албаны дарга)
- Интернэт худалдааны маркетингийн 8 зөвлөмж – Б.Батзориг (BZP Digital&Inbound Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал)
- ebarimt- ийн систем ба цахим худалдаа – Р.Отгонтулга – (Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем төслийн нэгжийн Захирал)
- Монголын төлбөр тооцооны стратеги 2020 – Х.Батчулуун (Монгол банкны төлбөр тооцоо, бүртгэлийн газар, төлбөрийн бодлого зохицуулалтын хэлтэс ахлах мэргэжилтэн)
- Цахим бизнес хөгжлийн төв ТББ-н танилцуулга, 2017 онд хийгдэх ажлууд – С.Баярсайхан (Баяр Агентлагийн захирал) Дашрамд сонирхуулахад, Анхдугаар конференцид 12 илтгэгч, 27 эксперт, бизнесийн салбар бүрээс 200 гаруй оролцогч хамрагдсан билээ. Интернэт худалдааны орчин Монголд болон дэлхийн улс орнуудад ямар түвшинд байгаа, энэхүү орчныг хөгжүүлэхэд бид өмнө нь юу хийсэн, одоо юу хийж байгаа, цаашид юу хийх тухайгаа ярилцаж, өөр хоорондоо харилцаа холбоо тогтоох нь анхдугаар конференцийн гол зорилго байв.
Интернэт худалдааны хоёрдугаар конференци болно | ||
Үзсэн: 1557 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.