Шууд Chart

Ханын материал орчмын 1800 айлыг орон сууцжуулах төслийн хэрэгжүүлэгч “Материалимпэкс” ХК-тай гэрээ байгууллаа

2025-10-08 11:57:25

Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төслийг хэрэгжүүлнэ. Үүний нэг нь нийслэлийн Орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Ханын материал орчмын 1800 айлыг орон сууцжуулах төсөл юм.
Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тухайн байршилд 12.6 га талбай бүхий 232 нэгж талбарыг хамарсан орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд “Материалимпэкс” ХК түншлэлийн хамт оролцох саналаа ирүүлж, төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран нийслэлийн Засаг даргаас батламжаа авсан. 
Өнөөдөр нийслэлийн Орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан “Материалимпэкс” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Зориг нар хамтран ажиллах хоёр талт гэрээ байгууллаа. Төслийн хүрээнд 240 хүүхдийн ортой цэцэрлэг, 400 хүүхдийн суудалтай сургууль, худалдаа үйлчилгээ спортын төв бүхий цогц төлөвлөлттэй орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
 

Ханын материал орчмын 1800 айлыг орон сууцжуулах төслийн хэрэгжүүлэгч “Материалимпэкс” ХК-тай гэрээ байгууллаа  
Үзсэн: 183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй