Шууд Chart

Д.Нямаа

       Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул .
       Нягтлан бодогч-эдийн засагч, сэтгүүлч мэргэжилтэй.
       МУСГЗ, Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч.  
       Хөдөлмөрийн хүмүүсийн тухай шилдэг найруулал бичсэний учир 1993 онд Монголын  Үйлдвэрчний Эвлэлийн нэрэмжит шагнал хүртжээ.   
       1980 оноос одоог хүртэл Монголын Үндэсний Олон Нийтийн Радиод тасралтгүй ажиллаж редактор, ахлах редактор, албаны дарга зэрэг ажлыг хийж ирсэн бөгөөд эдүгээ Урлаг соёл, Уран сайхны редакцийн   Ерөнхий редакторын албыг хашиж байна.
        “ Алс цагийн аяс”, “Өргөл аялгуу”, “Үзэсгэлэнт дурсамж”,“Миний ертөнц” зэрэг яруу найргийн, “Нарны алга”, “Анар нүдэн хараацай”, “Захидал бүхэн хариутай...” зэрэг өгүүлэг, тууж, ойллого- бодролын “Он жил урсана...”, “Зохиолчидтой дөрөө харшуулсан тэмдэглэлүүд” зэрэг сэтгүүл зүйн номууд туурвижээ.
         Яруу найрагч Данзангийн Нямааг   Мексик улсын Акапулко хотноо болсон Дэлхийн яруу найрагчдын XXVIII их хурлаас Дэлхийн урлаг- соёлын академийн байнгын гишүүнээр сонгожээ. Түүний шүлгүүд  орос, англи, хятад, испани, япон, солонгос, македон зэрэг хэлээр хөрвүүлэгдсэн байна.

 


Сүүлд шинэчлэгдсэн 4 минутын өмнө
Жагсаах хэлбэр:
Огноогоор шүүх:

Бидэнтэй нэгдээрэй