
Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 04. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 5. Адъяа гараг. Яруу эгшигт одтой, хоёр хар мэнгэтэй, цагаан бич өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Гал
Өдрийн наран 8 цаг 24 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.
Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвижна хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Урамтай өдөр. Ихэнх хүмүүсийн хувь энэ өдөр мөрөөдөмтгий уур амьсгалтай байх бололтой. Энэ өдөр хайр сэтгэлийн асуудал нэн түрүүнд тавигдах бөгөөд бүтээлч байдал мөн давамгайлах хандлагатай байна. Ганц бие хүмүүс өөрт тохирсон сайхан хүнтэй учирч болзошгүй. Та энэ өдөр толгойнд байгаа муу муухай бүхнээсээ салж өөдрөг байх хэрэгтэй. Та магадгүй хэн нэгнийг илүү сайн сайхан харж эсвэл бүр заяаны ханиараа сонгох магадлалтай. Энэ амралтын өдрүүдээр сүй тавих, хурим хийх, хуримын ой тэмдэглэх зэрэгт нэн таатай байх болно. Хүүхдүүд эцэг эхдээ урам хайрлах болно.
ҮХЭР (4/20-5/20)
Хүнд өдөр. Амьдралын эрч хүч доогуур байна. Аливаа үйл ажиллагааг хуучны найдвартай аргаараа хийж гүйцэтгэ. Шинэ арга танд төдий л үр дүнгээ өгөхгүй болов уу. Нөхцөл байдал танаас шаардах туршилт бүү хий. Од эрхэс ганцаар нам гүм байх, хөдөлмөрч сайхан сэтгэлтэй байхыг зөвлөж байна. Тусламж хүссэн хүн бүхэнд өгөөмөр сэтгэлээр ханд.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Таатай өдөр. Яг одоо хамтын хөрөнгө ба үл хөдлөх хөрөнгийн асуудал, магадгүй өв залгамжилсан өмч хөрөнгийн асуудлууд нарны схемэнд чинь өндөр ач холбогдолтой байна. Шийдвэртэй байдал ба шургуу зан танаас нэвт гэрэлтэх ба анхаарлаа шилжүүлэх, нөхцөл байдал өөрчлөгдөхөд дасан зохицох чанар мөн адил тод харагдана.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Олон төрлийн зүйл тохиолдох өдөр. Хуультай холбоотой асуудлууд өнөөдрийн үйл ажиллагаанд тань сэтгэлийн дарамтыг бий болгож магадгүй. Хамаатан садныхан тань тийм ч таатай биш шүүмжлэл, хэрэгцээ таны болон хайртай хүний тань хооронд зөрөлдөөнийг авчирч мэднэ. Гэр бүлийн хэрүүл маргаанаа өдөөх үг эсвэл тоохгүй орхиж болохгүй ээ, харин оронд нь найртай сайхан уур амьсгалыг авчрахдаа бэлд. Сэтгэл хөдөлгөсөн төсөл төлөвлөгөөний гайхалтай эргэлт таныг өөрөө бахархахад хүргэнэ, ялангуяа бусад хүмүүс таныг оргил өөд гарна гэж төсөөлөөгүй байсан бол.
АРСЛАН (7/23-8/22)
Завгүй өдөр. Од гараг таны ажлын үр дүнд нөлөөлнө. Та хувийн эрх чөлөөг эрэлхийлэх бололтой. Хэрвээ таны өнөөдрийн ажил үйл эрх чөлөөг тань боогдуулж байвал та зүгээр өнгөрөөхгүй. Та сүнслэг болон шашны асуудалд илүү хашир хандах нь зөв. Хуучин түүх давтагдаж болзошгүй. Гэвч энэ бүхэн танд зовиуртай санагдана. Хайртай нэгэн болон гэр бүлийн хүнтэйгээ үл ойлголцон маргалдаж болзошгүй.
ОХИН (8/23-9/22)
Өвөрмөц сэтгэлгээ энэ цаг үеийн нууц болно. Өнөөдөр ер бусын сонирхолтой санаа дэвшүүлэн гаргаж ирэх бөгөөд энэ нь дэмжигдэх магадлал өндөртэй байна. Өнөөдөр том наймаа хийхээс татгалзсан нь дээр. Яагаад гэвэл дараа нь худалдаж авсан зүйл тань таалагдахгүй, мөнгөө дэмий үрлээ гэж харамсах бололтой. Энэ ордны эрчүүдийн урам хугарна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Адал явдлаар дүүрэн. Хүнд нөхцөл байдал таны зоримог, тэвчээртэй занг шалгах бололтой. Аль болох бага санаа зовохыг хичээ. Учир нь энэ бүхэн түр зуурынх. Та өнгөрсөн үеэ дурсан санана. Өнөөдөр болон ирэх өдрүүдэд аюултай нөхцөл байдалд орооцолдохоос сэргийл. Учир нь осол аваар тохиож болзошгүй байна. Гадаад хэл, дизайны зэрэг курс дамжаанд нэгдэх нь тааламжтай. Сүүлийн үеийн бодол санаагаа хэрэгжүүлбэл ашиг тусаа өгнө. Та хичнээн завгүй байна төдий чинээ амжилттай байх магадлалтай.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Түгшсэн өдөр. Хамт олонтойгоо ажиллахаар хичээх учраас сэтгэл санаа түгшүүртэй байна. Өөрийн тань үнэт чанар болоод тэдний зорилгууд бүхэлдээ таарч тохирохгүй. Бодол санааны ноцтой мөргөлдөөнөөс зайлсхийхийг хүсч байгаа бол хянамгай байх хэрэгтэй. Зөвхөн хамгийн ойр дотны найз нөхөд гэр бүлийн гишүүддээ итгэ. Сэтгэлийн дарамт стрессээс болж толгой өвдөх, ходоод хямарна. Магадгүй сэтгэлээр унаж, уур унтуу ихтэй болсноос байж магадгүй. Гүнзгий амьсгаа авч, таагүй нөхцөлөөс өөрийгөө авч гарах бүхнийг хий. Өөртөө хангалттай цаг гарган, аливааг өөрөөр харахыг хичээ. Иог эмчилгээний хичээлд суух нь мөн ашигтай.
НУМ (11/22-12/21)
Холион бантан. Та энэ өдөр нилээн яриа байх нь. Тийм болохоор битгий амлалт өг. Бусдын төлөө битгий амьдар. Хэрвээ та гэр бүлийнхэнтэйгээ жүжиглэсээр амьдрах юм бол өмнө нь танд юу болж байсан болон өмнөх туршлагаа сайн сана. Энэ өдөр гаднынхантай харилцаа муутай байх болно. Өөрийнхөө байгаа байдлаас ичих хэрэггүй. Ямар нэгэн зүйлийг хэлж, хийж дуусахаас илүүтэй татгалзах нь амар боловч дараа та үүнд харамсах сэтгэл төрнө. Зөвхөн хүмүүст таалагдах нь танд баяр баясал авчрахгүй ээ.
МАТАР (12/22-1/19)
Зоригжуулах өдөр. Хамт ажилладаг хүмүүст тань аливаа зүйлд хандах өөр өөрийн үнэлэмж байдаг тул хэнтэй хаашаа явахаа шийдэхдээ дотоод сэтгэлээ сонс. Тэдний хүрээнд байхын тулд өөрийн хүсэл шаардлага хэрэгцээгээ золиословол та тэдний санаанд нийцэж чадна. Гэхдээ өөрийн хүч, бүтээлч чанар тань бусдын дэмжлэггүйгээр таны хүрэхийг хүссэн оргилд хүргэж чадна гэдэгт итгэ. Шинэ харилцаа холбоог хайж эхэлбэл танд хамаагүй илүү тохиромжтой хамтрагчидтай уулзаж чадна.
ХУМХ (1/20-2/18)
Тогтвортой өдөр. Хийж буй ажлын практик хэрэглээ биелүүлэлт нь өрсөлдөөнт байдалд таныг хүргэнэ. Бизнесийн хэлэлцээ сайжирч эхлэх бөгөөд худалдаа хийгчид өнөөдөр тун азтай байна. Амьжиргааны асуудал эсвэл туйлын зорилготой холбоотой маш чухал шийдвэрийг нэг мөсөн гаргах бөгөөд шийдэмгий бус байдлаа өөрчилнө. Анх удаа байр сууц худалдахын зовлонг үзэх бөгөөд зээл авах хүсэлт тань батлагдана. Өөр тийш нүүх төлөвлөгөөг гэр бүлийнхэн тань нааштайгаар хүлээн авна. Тэдний тусламж дэмжлэгийг авахын зэрэгцээ гэр орны тань голомт тогтвортой байгааг мэдэх нь чухал юм.
ЗАГАС (2/19-3/20)
Олон нийтийн дунд байх нь таны бүх тэсвэр тэвчээр, хүчийг барах боловч сайшаал, урмын үг таныг татгалзаж чадахааргүй байдалд оруулна. Хүүхдээ сургууль дээр нь очиж дэмжсэн, гэр бүлээрээ баяр наадам тэмдэглэсэн, өөрийн зохион байгуулах чадвараа бусдад харуулж тэдэнд сэтгэгдэл төрүүлсэн аль нь ч бай та анхаарлын төвд байх болно. Хачин жигтэй, ухаангүй ааш илэрхий гаргаж байсан ч та эргүүлээд хашгичих нь утгагүй хэрэг. Ганц бие хүмүүс романтик болзооны урилга авах ч өөр нэгэн гэр бүлийн хооронд зөрчил үүсгэж болзошгүй. Санаа зовох хэрэггүй, зүрх сэтгэлээ л дага.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвижна | ||
Үзсэн: 642 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.