Шууд Chart

Утаанаас хамгаалсан өвөрмөц загвартай маск зохион бүтээжээ

2016-12-08 09:03:43

БНХАУ агаарын бохирдол тогтоосон хэмжээнээс 50 дахин их буюу гамшгийн хэмжээнд хүрсэн тухай холбогдох албаныхан мэдээлж байна. Түүнчлэн Бээжингийн оршин суугчдын дунд уушигны хорт хавдрын гаралт өнгөрсөн 10 жилтэй харьцуулахад 60 хувиар өссөн гэсэн судалгаа байдаг байна. Тиймээс энэ улсын иргэдийн өдөр тутмын амьдралд агаарын бохирдол, утаанаас хамгаалах маск яалт ч үгүй хэрэг болж байгаа юм. Хүмүүсийн хэрэгцээ өсөн нэмэгдэхийн хирээр маскны янз бүрийн загварууд ч бий болжээ.

Тухайлбал, өнгөрөгч 2014 онд л гэхэд Парист зохиогдсон загварын  долоо хоногийн шоуны үеэр Хятадын загвар зохион бүтээгч Маша Ма моделиуддаа Сваровски шигтгээтэй маск зүүлгэн тайзнаа гаргажээ.  Харин Бээжингийн загвар зохион бүтээгч Ван Зижун өөрийн хотын агаарын бохирдлын эсрэг утаа шүүгчтэй, өвөрмөц хийцтэй нэгэн маскийг зохион бүтээжээ. Тэрээр анх 2014 оноос хойш нийт 20 төрлийн маск зохион бүтээгээд байгаа төдийгүй мөн маскны арвин цуглуулгатай. Ван Зижун эдгээр цуглуулга болон загваруудаасаа санаа авч, түүнийгээ хөгжүүлэн шинээр маск зохион бүтээдэг гэнэ.

Ван Зижун, "Надад өвлийн улиралд гадаа гарч амьсгалахад үнэхээр хүнд байдаг учраас иргэний үүргээ биелүүлэхийн тулд, янз бүрийн маск зохион бүтээж туршиж байгаа" хэмээн ярьжээ. Тэрээр энэхүү маскаа өөрийн инстеграм хуудаснаа байрлуулж борлуулах юм байна. Одоогоор түүнийг 12000 хүн дагаж, уг маскийг худалдан авах хүсэлтээ илэрхийлээд байгаа юм.


Утаанаас хамгаалсан өвөрмөц загвартай маск зохион бүтээжээ  
Үзсэн: 1825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй