Шууд Chart

Зөв амьдралын дадал хэвшлээр Чихрийн шижин өвчнөөс ангижирч болно

2016-12-15 15:30:03

Монгол Улсад  гарч байгаа нийт өвчлөлийн 60 хувь чихрийн шижин өвчинтэй холбоотой байна. Ялангуяа  бөөрний дутагдалд орж байгаа монголчуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь энэ өвчнөөс үүдэлтэй.  Хорт хавдар болон бусад архаг өвчний суурь болж байгаа энэ өвчнөөс  зөв  амьдралын дадал хэвшлээр ангижирч болно  гэж  Монголын диабетийн холбоо мэдээллээ.   

Чихрийн шижин өвчтэй хүнийг эрүүл мэндийн даатгалд хамруулж үнэгүй эм тариагаар хангана гэсэн заалт байдаг ч хэрэгждэггүй. Эм тариагаа өөрсдөө   10, 20 мянган төгрөгөөр худалдан авдаг.  Тиймээс  энэ өвчнөөр өвдсөн хүмүүс  өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийж, бие биеийнхээ туршлагаас суралцан эрүүлжье гэсэн зорилгоор  Монголын диабетийн холбооны дэргэд “Эрүүл амьдрал”-ын клубууд бий болсон байна.

“Эрүүл амьдралын” клубуудээр дамжуулан  чихрийн шижинтэй хүмүүст сургалт явуулж, нэг цагийн дасгал хийхэд л даралт нь буурч эхэлжээ.  Ганц цаг дасгал хийхэд л биологийн  нас нь хоёр насаар залуужиж, эрүүлжиж байгааг  клубын үйл ажиллагааг санаачлагчид хэлсэн юм.

Тодруулга:

Монголд чихрийн шижин өвчинтэй 300 орчим мянган хүн бий. Гэхдээ энэ нь албан ёсны тоо биш. Учир нь чихрийн шижин өвчин ил болон далд хэлбэрээр илэрдэг. 300 орчим мянга гэдэг нь илэрч, оношлуулсан хүний тоо л гэсэн үг. Гэтэл үүний цаана хэчнээн хүн энэ өвчнөөр өвчилсөн нь тодорхойгүй. Чихрийн шижин өвчин зөвхөн Монголд төдийгүй дэлхий нийтэд хурдацтай тархах болжээ. Монгол Улсын хувьд чихрийн шижин өвчнөөр өвчилсөн иргэдийн тоо сүүлийн 11 жилд зургаа дахин, нас барсан хүний тоо дөрөв дахин өсжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зөв амьдралын дадал хэвшлээр Чихрийн шижин өвчнөөс ангижирч болно   
Үзсэн: 1204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй