
Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 18. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын зургаан цагаан мэнгэтэй Адъяа гараг. Билгийн тооллын 20, Үнэг одтой, хөх нохой өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Мод
Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Худалдан авалт хийхдээ сэтгэл хөдлөлөөр хандахаас сэргийл. Өнөөдөр ямар нэг шийдвэр гаргалгүй нөхцөл байдлыг дүгнэж өнгөрүүлэх нь хамгийн зөв зам байх болно. Удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэ. Заримдаа танд ажлынхаа хажуугаар хөгжилдөх боломж огт олддоггүй тул өөртөө анхаарал тавьж, бага ч гэсэн хөгжөөхийг оролдоод үз.
ҮХЭР (4/20-5/20)
Энэ өдөр таны хувьд жирийн нэг өдөр тохионо. Орон гэрээ засаж янзлах, тохижуулахад таатай байна. Энэ өдөр удаан хугацааны хөгжилтэй агшнуудыг бэлгэлнэ. Ямар ч дурын үйлдэлд та гялалзаж чадна гэхдээ өөрийн хил хязгаарыг тодорхойлж байгаарай. Шийдэмгий байдал эсвэл ямар нэгэн төслийг авахын тулд хэт улаарах хандлага таны эсрэг чиглэн хөдөлгөж магадгүй.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Бухимдалтай өдөр. Ажил хэргээс хамаарч таны санхүүгийн тэнцвэр хэлбэлзэж магадгүй. Тооцоогүй үрэхээ больж одооноос төсвөө хяна. Сонирхол татсан зүйлс нь таны төсөв болон тогтсон дэг жаягийг эвдэх болно. Үүний оронд хөгжилтэй ажил төлөвлөж, төсвөө хянах хэрэгтэй. Та нэгэн хэвийн харилцаанаасаа уйдаж магадгүй. Хамтдаа арай өөр зүйл хийснээр энэхүү асуудлыг амархан шийдэх болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Тааламжтай өдөр. Өглөөний ёс заншлаасаа таашаал авч, амар тайван байхын тулд жижиг зүйл дээр ч анхаарлаа хандуул. Романтик санал танд олон зүйлийг бодоход хүргэнэ. Жаргалтай нууцууд хөгжил зугааг авчрах боловч, хэн нэгэнтэй яаран энэ талаар ярилцах нь таны жаргалыг үргээж болзошгүй. Та үдийн цайгаа ууж чадахгүй. Учир нь таны ажил үдээс хойш замбараагүй болж магадгүй. Хэрэв та ажлаа сайн хийж чадахгүй байгаа бол босс чинь үүнийг анзаарна.
АРСЛАН (7/23-8/22)
Амрах өдөр. Гэвч танд орондоо удаан байх хүсэл төрөхгүй. Ихэнх нь эртлэн босч, гялалзтал ажлаа амжуулан, бусадтай нийлэн хөгжилдөхөөр яарна. Бүхий л нийтийн үйл ажиллагаа баяр хөөр авч ирэх тул үйл явдлын голд байхыг хичээ. Хэрвээ та тусламж хэрэгтэй нэгэнд тусалбал эргээд шагнал хүртэнэ. Энэ ордныхон ихэнхдээ эрүүл чийрэг хүмүүс бөгөөд хэрхэн эрүүл аж төрөх талаар мэддэг.
ОХИН (8/23-9/22)
Та энэ өдөр санхүүдээ их ашиг оруулна гэж бодсон ажлаа эхлүүлэх хэрэгтэй. Таны урьд нь гарын үсэг зурсан гэрээ хэлэлцээрт ажил бас энэ өдөр ашгаа өгнө. Сэтгэлийн хөдлөлөөр мөнгөө үрэхээс болгоомжил. Хэт өөдрөг үзэл таны бэлэн мөнгийг хормын төдийд хийсгэж болзошгүй. Нийгмийн болон романтик харилцаа маш өөдрөг бүтэмжтэй байна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Сэтгэлээр унана. Од гарагсын нөлөөлөл таныг явж байна уу эсвэл ирж байна уу гэдгээ ойлгоход хүнд болгох болно. Бүх зүйлийг нэг дор хийх гэж бүү хичээ. Удаан тайван байж яг одоо өөрийнхөө өмнө байгаа зүйлсийг хий. Хэрэв та энгийн байж чадвал өдрийг өөрт ашигтайгаар өнгөрөөж чадна. Амьдралынхаа мөчид өөртөө анхаарал их хандуулахаар шийдсэнээс хойш мэдлэгийн хүрээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Туйлын таагүй өдөр. Ноцтой өдөөн хатгалга, түрэмгий адал явдал, өөдгүй хууран мэхлэлт болно. Романтик адал явдалтай учрах боловч удаан үргэлжлэхгүй. Найз нөхөд, хамаатнуудтайгаа муудалцаж болзошгүй. Хэрүүл маргаан ихэвчлэн анхааралгүй байдлаас болж гарах тул сонор сэрэмжтэй бай. Өнөөдрийн таагүй байдал орой төгсгөл болох бөгөөд та өдрийн болсон явдлаа эргэцүүлэн бодож тунгаах болно.
НУМ (11/22-12/21)
МАТАР (12/22-1/19)
Мэрийлттэй өдөр. Таны сайтар гаргасан төлөвлөгөө нурж мэдэх тул өөрийн бодолдоо хэт их найдсаны хэрэггүй. Дараа нь та сэтгэлээр унахын л нэмэр. Өөрт үнэ цэнтэй зүйлсээ хайрлаж хамгаалаарай. Юу ч тохилдсон байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун байж сур. Шинэ хөрөнгө оруулалт хайж суухын оронд өөрийн авдрыг уудал хэмжээ багасана гэдэг муугийн илрэл биш ч байж мэдэх юм аа. Та өөрийгөө үнэлдэг зан санхүүгийн тань байдалтай холбоотой тул гаргасан амжилтандаа сэтгэл хангалуун байгаарай. Харин та найз нөхөд, хамаатан юм уу бизнесийн хамтрагчтайгаа холбоо барих гэж байгаа бол ачааллаас хол байхыг танд зөвлөж байна.
ХУМХ (1/20-2/18)
Төлөвлөгөөг зоригтой хэрэгжүүл. Сонирхолтой хүмүүстэй уулзана. Энэ ялдамд холбоогоо бүү тасал. Гэр бүлд үл ойлголцох байдал, хэрүүл маргаан гарна. Ажил, хичээл дээрээ хамгийн гол нь дээд зэргийн асуудлаа шийдэх, юм урлан бүтээх, ойр дотнынхонтойгоо харилцаж өнгөрөөгөөрэй. Дуу хөгжим сонсож, уран зохиолын ном уншаарай.
ЗАГАС (2/19-3/20)
Өнөөдөр танд олон тооны ажлын санал хүлээж авах бөгөөд зарим нь таны амьдралыг өөрчилж, мөрөөдлөө биелүүлэхэд нөлөөлөх тул асуудалд маш бодитоор хандахыг зөвлөж байна. Энэ өдөр сүй тавьж, хуримаа төлөвлөхөд маш таатай өдөр байх болно. Хайртай хүн тань санхүүгийн хямралд орж, үл хөдлөх хөрөнгө тэтгэвэр тэтгэмжээс болоод сэтгэл дундуур байгаа бол чадах хэрээрээ тусал. Өв залгамжлал болон даатгал, татварын харилцаанд саад учрах бөгөөд нэлээд их бичиг цаастай зууралдах хэрэгтэй болно.
ЗУРХАЙ: Үс засуулбал өлсөж ундаасна | ||
Үзсэн: 562 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.