
Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёр дугаар сарын 24. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 26. Санчир гараг. Салхины эх одтой, есөн улаан мэнгэтэй, цагаан луу өдөр.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Ус
Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
ҮХЭР (4/20-5/20)
Романтик өдөр. Таны төсөөлөлд байгаа хайр хатуу ширүүн занг тань ч мартуулна. Хэрэв та эргэлзсэн тээнэгэлзсэн зүйлдээ хариулт авахыг хүсч байвал бусдаас тусламж эрээрэй. Та асуудлыг сайн тал руу нь эргүүлж чадна. Харин хэн нэгний зан байдлыг шүүх хэрэг гарвал маргааш хүртэл бодолхийлэх нь зүйтэй. Танд бизнесийнхээ талаар тунгаан эргэцүүлэх, зөв шийдвэр гаргах зэрэг цаг гаргаж суух шаардлага үүснэ. Иймээс төлөвлөгөөгөө хэт шахуу гаргасны хэрэггүй. Харин та гэрээ хэлэлцээрээ амжилттай хийж чадвал тушаал дэвшинэ.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Эрч хүчтэй өдөр. Туршлага хөгжилтэй, явдлаа ярилцах нь энэ өдөр танд болон таны хамтран ажиллагсдад тустай. Та бусдыг өрөвдөх сэтгэлээр дүүрэн байж бусдад гараа сунгана. Бүх зүйл энэ өдөр тань баяр баяслыг авчирна. Найз нөхөдтэйгөө цагийг сайхан өнгөрөөнө. Зарим хүмүүс үл зөвшилцөх байдлыг зөвшөөрч, амьдарч сурсан байдаг бөгөөд тэдний харьцаа амар амгалан байдалд хүрдэггүй. Харин та тэдэнд тусалж чадна. Санаанд оромгүй зүйлийг хүлээн авахад бэлэн бай.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Адал явдалтай. Хэсэг хугацааны турш таны боловсрол, шашин шүтлэг, итгэл бишрэл таньтай ойр байна. Таны сэтгэл санаа итгэдэг зүйл дотроо байх хэрэгтэй. Тань руу даллаж байгаа маадгар аяллын маршрутаараа зочилж эхэл. Та гэрийн ойр байрлах ресторан, кино театр, зугаацан цэнгэх газар руу орж үзэн, баяр хөөртэй байх нь бас сонирхолтой.
АРСЛАН (7/23-8/22)
Аятайхан өдөр. Байгаа газарт тань хүчтэй ширүүн бороо орсон ч өнөөдрийн эрч хүч огт буурахгүй. Амьдрал бол боломж, бололцоогоор дүүрэн байдаг. Өөдрөг байдал бусдад сайнаар нөлөөлдөг учраас таны гайхалтай санаануудыг хүлээн авч чадах хүмүүстэй цагийг өнгөрүүл. Ах дүүс, хөршүүд тань туслах тул тулгарсан асуудлаа тэдэнтэй хуваалцаж, ярилцан тэдний амьдралын туршлагаас сургамж ав. Тушаал дэвшиж, цалингаа нэмэгдүүлэхийг хүсвэл сайхан харагдаж, боломжийн тодорхойлолттой өө сэвгүй товч намтартай байх хэрэгтэй.
ОХИН (8/23-9/22)
Тайван өдөр. Та энэ өдөр өөрийн бодол санаагаа бусадтай хуваалцах сонирхолгүй байна. Та өнгөрснөө дурсана. Мөн та ганцхан өөрөө л ойлгож чадах далд утгатай захиа хүлээн авч болзошгүй. Зөн совиндоо итгэ. Ухаалаг байж, мөрөөдөлдөө анхаарал тавь. Хэрвээ та хайраа сэргээхийг бодож байгаа бол энэ амралтын өдрүүдэд хамтдаа байн, галаа хамтдаа асаа.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Хүсэл эрмэлзлээр дүүрэн өдөр. Өөрийн тогтсон амьдралын хэв маягаа өөрчлөхийг маш ихээр хүсэх бөгөөд ямар нэг хариуцлага өндөртэй зүйл хийхийг хүснэ. Ямар нэг эрсдэлтэй алхам хийж, адал явдалтай учрах хүсэл таны бодлыг бүхэлд нь эзэмдэх бөгөөд хадгаламжаа үрж дуусгаж мэднэ. Та хэдийгээр өнөөдөр азтай байх хэдий ч их хэмжээний мөнгө мөрийнд тавихгүй байхыг сануулж байна. Таны хийсэн бизнесийн хөрөнгө оруулалт ашигтай байх бөгөөд үүндээ хяналт тавьж байх хэрэгтэй.
НУМ (11/22-12/21)
Ээлтэй өдөр. Та энэ өдөр олон нийтийн хэвшмэл болсон зүйлийн эсрэг гарна. Гэхдээ энэ олон хүмүүс яагаад энэ дүрэм журмыг сахидаг гэдгийг ойлгох болно. Олны дундаас гарч эхэнд зогс. Та өөрийн анзаарсан зүйлээрээ бахархана. Ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүлж чадвал та ямар ч зүйлдээ сатааралгүйгээр маш сайн хийж дуусгана. Ямарч зүйл хийж байсан бай бүтээлч санаачлага гарах авьяасаа хөгжүүлэхийн зэрэгцээ өөртөө итгэх итгэлээ олж ав. Та бизнесийн уулзалтыг төлөөлөн, асуудлыг шийдвэрлэх үүрэг авна. Болгоомж сэрэмжтэй бай. Энэ үйлдэл цаашдын тань амьдралд хэрхэн нөлөөлөх тал дээр хянуур хандаарай..
МАТАР (12/22-1/19)
Бодлогошронгуй өдөр. Одоо өмнөө байгаа асуудал дээр бүх анхаарлаа төвлөрүүлээд дараагын сар эхлэх шинэ сарны тойрогт бэлтгэлээ хангаарай. Эмчилгээний тал дээр хамгийн тохиромжтой үе. Өөрийн хүсэл мөрөөдлийнхөө араас явахдаа сэтгэл хангалуун бай. Ажил хайж байгаа хүмүүсийн хувьд бусдад туслахыг нэн эрхэм зорилгоо болгох тул орон нутгийн байгууллагад ажил хайж эхэлнэ. Харин та эмнэлэгт танидаг найз нөхөд юмуу хамаатны хүнээ эргэх бол цэцэг бэлэглэн сэтгэлийг нь өргөөрэй.
ХУМХ (1/20-2/18)
Сайн муу хосолсон өдөр. Гэрийн ажилд дарагдах нь. Төлөвлөгөөгөө ягштал баримтлахын оронд цагийг утсаар ярьж, нохойгоо салхилуулж, эсвэл телевизээр өглөөний хөтөлбөр үзэж болно шүү дээ. Өнөөдөр хийж байгаа зүйлдээ ухаантай байх нь чухал. Эс бөгөөс таны эргэн тойрон дахь хүмүүс тань үл ойлгох, хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй тийм түрэмгий эсвэл хүлцэнгүй ааш гаргаж магадгүй. Таны харилцаа холбоог зохицуулдаг буд гараг эсрэг зүгт эргэж байгаа тул таны харилцаанд үл ойлголцол үүсэх болно.
ЗАГАС (2/19-3/20)
Амрах өдөр. Аливаа зүйлээс нэг алхмын өмнө яв. Ажлын хэт ачаалал нь одоо байгаа нөхцөлдөө сэтгэл ханамжгүй байх шалтгаан болно. Жижиг зүйлсэд их хөлс бүү гарга. Гэрээсээ гараад дуртай кафедаа өглөөний цайгаа уу. Хурлаар хэлэлцэх асуудал өөрчлөгдвөл байр сууриа хадгалж үлдэхийн тулд ямар сонирхолтой зүйл хийх хэрэгтэйгээ урьдчилан төлөвлө. Хэдийгээр үдшийг хамт өнгөрөөхөөр таамаглаж байсан хүнээсээ өөр хүнтэй үдшийг өнгөрөөх боловч романтик зүйлс таныг хүлээж байна. Таны хайрыг татах тэр нэгэн хүн танд хайртай гэдгээ илэрхийлсэн хүн биш байх болно.
ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирэх сайн | ||
Үзсэн: 647 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.