
Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 25. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 27. Адъяа гараг. Хонгорцог одтой, Найман цагаан мэнгэтэй, цагаагчин могой өдөр
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Уул
Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.
Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
ҮХЭР (4/20-5/20)
Өөрөө өөрийгөө хэт үнэлэхээс зайлсхий. Та ажил дээрээ өнөөдөр бүтээлч ажиллагаа гаргаж чадна. Таны авьяас чадвар бусдын бишрэл хүндлэлийг хүлээх нь зүйтэй. Өөрийн гэсэн сургалтын байр гаргаж орчингоо бүрдүүлж чадвал том сургуулийг ч босгох болно. Хэн нэгэнд татагдах ч тэр хүний ямар хүн гэдгийг танихад цаг гаргаарай. Танд хэцүүхэн хэрэгтэй хоёр төлөв байгаа бөгөөд өөрийгөө үнэлэх сэтгэлийн өөр нэгэн хамаарагдах зүйл бол хувь хүний зарчим юм. Үдэшлэгт очихоос илүүтэйгээр санаа нийлдэг хэдэн хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрөөхийг та илүүд үзнэ.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хөгжилтэй өдөр. Таны хамгийн чухал харьцаанд санхүүгээс шалтгаалан асуудал үүснэ. Та гадуур гарахдаа мөнгөний картаа гэртээ үлдээ. Энэ өдөр онцгой худалдаа хийж чадах боловч өр төлбөр тань их байна. Та дизайны авьяасаа гаргаж чадвал энэ өдөр үл хөдлөх хөрөнгөө тохижуулан түүнээсээ таашаал авна. Та үзүүлэнгийн байшин судлан, цэцэрлэгжүүлэх төслийг өөрийнхтэйгээ хослуулан бодлогоширч өнгөрөөнө. Нийтэч зан тань танд гэнэт ирсэн шигээ хурдан алга болох хайрын романыг авчрах бололтой байна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Хүчтэй өдөр. Од гараг танд бөөгнөрсөн олон үйл ажиллагааг илгээж байна. Эерэг болон тэнцвэртэй тайзны зохиолууд үйл ажиллагаа бүр дээр тань тавигдана. Cap одоо таны орд руу нүүн, таны нэр хүнд ажил бизнест нөлөөлж эхэлнэ. Та олон шалтгаанаар бусдын анхаарлын төвд байна. Та багийнхаа төслийг ахлах үүрэгтэй тулгарна.
АРСЛАН (7/23-8/22)
Замбараагүй өдөр. Бусдын сэтгэл хөдлөлийг тэсэж тэвчих бас нэгэн өдөр ирлээ. Та тайван амгалан байгаа боловч хамт ажиллагч сайн найз, бизнесийн хамтрагч сэтгэл санааны таагүй байгаа. Байгаа эрч хүчээ дотно болоход ашиглаж болох ч халамж тавьж байгаагаа харуул. Яриа хэлэлцээгээ үргэлжлүүлбэл ажил хэргийн асуудлууд саадгүй байх бөгөөд хүсэл зоригоо мартаж болохгүй. Хүнд суртлын дүрэм журам төлөвлөгөөнд тань саад болж, мухардалд оруулах боловч тухайн мөчид нь зөв арга хэмжээ авбал даван гарч чадна.
ОХИН (8/23-9/22)
Итгэл найдвар төрнө. Та нөхдөөсөө таатай мэдээ авах болон таны итгэл хүсэлтэй холбоотой ашигтай зүйлүүд тохионо. Ирж байгаа хэдэн долоо хоногт таны харьцаа холбоо нааштай байж, найз нөхөдтэйгөө илүү цагийг өнгөрөөнө. Та идэвхтэй байж хүүхдүүддээ илүү их зүйл хийх шаардлага гарна. Ялангуяа энэ нь таны биологийн хувьд жинхэнэ хүүхэд бус бол та илүү анхаарах цаг ирсэн байна. Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцон тогтоогдсон хэв журмыг дага. Учир нь та арай гэж олсон мөнгөө торгуульд өгч болзошгүй.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Сэтгэл хөдлөм өдөр. Өмнө нь хэзээ ч ийм сонирхолтой өдөр таны амьдралд байгаагүй бөгөөд өнөөдөр маш сонирхолтой өдөр байх болно. Хэрэв ах эгч тань таны хүсч байсан ажлыг танд санал болговол тэдний энэ хичээл зүтгэлийг бүү хоосон зүйл мэт болго. Ид шидийн зүйл болох болно. Өнөөдөр та өөрийн сахиусан тэнгэртэй уулзан өөрийн хүсч буй зүйлийг асуух болно. Гэхдээ өөрийн. хүслээ яг тодорхойлох хэрэггүй. Та өөрийн мэргэжилдээ сайжрахын тулд суралцах шийдвэр ч гаргаж магад.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Сэтгэл хангалуун өдөр. Таны хичээл зүтгэлийн үр дүн гарч шагнал урамшуулал авснаар мөнгө санхүүгийн байдал тогтворжиж, санаа зовохоо болино. Энэ үеийг сэтгэл хангалуун өнгөрүүлж, өөртөө зориулж онцгой зүйл хий. Хувийн асуудалдаа анхаарал хандуулж, хийх ёстой зүйл байгаа бол хурдан хийж амжуул. Танд ажлаа гэртээ хийх боломж гарах бөгөөд автобус унаанд зарцуулах цагаа ажилдаа зарцуулснаар илүү бүтээлч байх болно. Олон хүмүүстэй газраас хол байж, хөдөө гарч, сэтгэлээ сэргээж ажлынхаа ядаргааг тайл. Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэ.
НУМ (11/22-12/21)
Хий мөрөөдсөн өдөр. Таны мэдэрч байсан зүйл гэнэт өөрчлөгдөх бололтой. Тахин шүтдэг хүнтэйгээр адил болохыг хүсч эхлэнэ. Байгаа зүйлсийг байгаагаар нь хүлээж ав. Сэтгэл санаагаа амрааж тайван байлгах нь чухал. Зүрх сэтгэл тань таныг хаашаа дуудаж байгааг сонс. Нээлттэй байж, баяр хөөрийг мэдрэн, өөрөөсөө юу ч бүү харамла. Хэл амаа цэгнэж байхыг зөвлөе. Эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн хэрэглэж. Чихрийн төрлийн зүйлээс хол байгаарай.
МАТАР (12/22-1/19)
Хамт ажилладаг хүмүүсийн нэг ажлын байран дээр таны талаар цуурхал тараагаад явж байвал бүү гайхаарай. Магадгүй үнэхээр тэдний нүдэнд тийм харагддаг ч юм билүү хариу авна гэж суухын оронд харин эсрэгээр нь энэрэнгүй, нигүүлсэнгүй сэтгэлээр ханд. Хэрвээ тэд өөдгүй загнавал сэтгэл шархалж үлдэх хүмүүс нь өөрсдөө байх болно. Магадгүй тэд илүү дур зоргоор аашилж ч мэдэх юм. Ямарч нөхцөл байдал үүссэн галын өөдөөс гал авалцуулсны хэрэггүй. Харин ч усаар галыг унтраа.
ХУМХ (1/20-2/18)
Таамаглашгүй өдөр. Төсөөлөөгүй байсан салалт, өөрчлөлт дурласан хүмүүсийг гонсойлгох болно. Бүлгийн арга хэмжээнд оролцох нь таны найдаж байсан нөхөрлөлийг авчрахгүй. Гэхдээ энэ нь өөрийн чадвараа хөгжүүлэх боломж олгох болно. Найз чинь сэтгэл санаагаар унаж, таныг зовоож, өөрийн зовлонгоо тоочвол сэдвээ өөрчилж амьдралыг арай өөр өнцгөөс харахад нь тусла. Улс төр сонирхдог бол улс төрийн намд элсэж, шинэ ертөнц нээх аваргын ажлаа эхлэ.
ЗАГАС (2/19-3/20)
Төрөлхийн сониуч зан, шинэ, соргог зүйлд тэмүүлэх байдал, өөрчлөлт хийх шунал хүсэл тань таныг эрсдэлтэй алхам хийх, болчимгүй зүйлд орооцолдоход хүргэж болзошгүй байна. Хувь тавилангаа сөрөх, үхэл амьдралтай холбоотой зүйлд аз сорих нь их хэмжээний санхүүгийн алдагдалд хүргэх эсвэл бие болоод сэтгэл санааг тань эрс муутгах байдалд хүргэж мэднэ. Зорилгодоо хүрэх замд тохиолдох саад бэрхшээл эсвэл түншийн тааламжгүй, ёс зүйгүй үйлдэл таныг галзууруулах дөхнө. Харин энэ үед ойр дотнынхон тань таныг ойлгохгүй байх нь байдлыг улам дордуулах төлөвтэй. Хэцүү байдлаас аврагдах ганц гарц бол бусдын алдаа дутагдлыг уучилж өршөөх, уужуу тайвнаар сэтгэх юм гэдгийг бүү март.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн | ||
Үзсэн: 613 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.