Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

2016-12-31 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 31. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 2. Санчир гараг. Хоёр хар мэнгэтэй, улаагчин гахай өдөр

Барилдлага: Шид
Шүтэн барилдлага
:  Мунхрахуй
Суудал:
Огторгуй

Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.  

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Азгүйтэл, сэтгэл гутралд орох магадлалтай. Амьдралын эрч хүч доройтох нь удаан хугацааны төлөвлөгөө боловсруулах, үйл ажиллагааны хүрээгээ өөрчлөхөд хүргэнэ. Сэтгэл хөдлөл, мэдрэмжиндээ бүү авт. Үзэл бодлоо бодитоор шалга, найз нөхөд, хамаатнуудтайгаа зөвлөлд. Шаардлагагүй харилцаа холбооноос зайлсхийж, хүрээлэн байгаа хүмүүсийг зөв таньж мэдсэнээр амжилтыг олох болно. Ажил мэргэжлийн хүрээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулахгүй байхыг од гаригс зөвлөж байна.

ҮХЭР (4/20-5/20)

Асуултаар дүүрэн өдөр. Таны гол асуудал хөдөлгөөний дутагдал. Харин та өөрийгөө хүнд өвчин туссан мэт санаа зовно. Гадаа гарч цэвэр агаар амьсгалаад нарны илчийг мэдрэхийг хичээ. Дасгал хөдөлгөөн сайн хийгээрэй. Өөрийн бодол санаагаа хоосол. Гэрийн ойролцоох биеийн тамирын клубт очиж хувийн дасгалжуулагчтай болж, эрүүл мэнддээ анхаарахыг хүсье. Хайртаасаа хол байхыг та хүснэ. Харин өөрийн юу бодож, мэдэрч байгаагаа түүнээс нуухын оронд шуудхан хэл. Түүнийг эргэлзээнд оруулах хэрэггүй. Та хоёрын хувьд хамтдаа байсан цаг хугацааны хэрээр хоёр биенээсээ хол байх нь муудах зүйл байхгүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Материаллаг байдлаа дээшлүүлэх, дайснуудынхаа өс хонзонгоос зайлсхийх магадлалтай. Үдээс хойш бие тавгүйтэх, сэтгэл гутрах, толгой өвдөх бололтой. Үүнээс сэргийлэхийн тулд агаар салхинд алхах сэтгэлээ тайван байлгахыг зөвлөж байна. Санхүүгийн жижиг асуудлууд, ахуйн бэрхшээлүүд тулгарна. Архи дарс хэтрүүлэн бүү хэрэглэ, хоол ундаа тохируул.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Эерэг өдөр. Сонор соргог байдал жижиг сажиг зүйлд анхаарлаа хандуулж чаддаг байдал тань энэ өдөр өндөр байна. Шинэ төлөвлөгөө, ажлын талаар ярилцахад таатай. Бага мөнгөтэй хүмүүс энэ өдөр үл хөдлөх хөрөнгө авахдаа олз омогтой байж чадна. Та шинэ ур чадвар эзэмшихийг хичээ. Энэ нь удаан хугацааны туршид үр дүнгээ өгч магадгүй байна. Зарим хүмүүс хуучин эд зүйлсээ засаж сэргээнэ, энэ нь мөн тэдэнд ашигтай бизнес болж болох юм.


АРСЛАН (7/23-8/22)   

Сэрэмжтэй байх өдөр. Өнөөдрийн хийх зүйлээ хуваарилахдаа хурц сониуч ухаанаа ашиглах нь зүйтэй. Бичиг баримтаа цэгцлэх, бизнесийн онцгой үйл ажиллагаа явуулах эсвэл гэрийн даалгавраа хийхэд хялбар байх болно. Санхүүгийн байдал, асуудлаа бодит ба тодорхой чармайлтын үр дүнд зохицуулж чадах болно. Чанартай бараа хайж олох, үнийг нь наймаалцах бас нэгэн өдөр. Гэхдээ та том зүйл, цахилгаан бараа худалдан авахаас зайлсхий.


ОХИН (8/23-9/22)

Хийх ажилгүй өдөр. Та энэ өдөр чөлөөт цагаараа юу ч хийсэн танд таашаал авчирна. Та хайртай хүнийхээ ятгалганд орон амрах бүхий л боломжийг бүү алд. Оюутан сурагчид бие даалтынхаа судалгаанд хайж байгаа зүйлээ олно. Таны өнгөрсөнд ойлгож чаддаггүй байсан сэдвүүд хурдан ойлгогдож эхэлнэ. Гүнзгий бодол таны ирээдүйд хэрэгжүүлэх зорилгын санааг өгнө. Мэтгэлцээнд оролцвол үг тань ундарна. Чухал шийдвэрийг гаргах зөв цаг.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Нөлөө бүхий өдөр. Оны сүүлчийн өдөр хийсэн бүтээснээ дүгнэн үзэж, тунгаан бодох өдөр. Та хамтран ажиллагсдаа ухуулан сэнхрүүлж өмнөө төлөвлөсөн ажилд нь амжилт ерөөх нь тэдэнд сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Хөрштэйгээ хамт гадуур гарч цагийг хөгжилтэй өнгөрүүл. Машинаа барьж явж тух алдах хэрэггүй. Хурдаа хэтрүүлсний улмаас торгуулж мэдэх юм.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Үнэнч бус байдал, худал хуурмаг, хуурамч амлалттай өдөр болно. Таны үйл ажиллагааны санхүүтэй холбоотой болох үйл явдлыг олон талаас нь цэгнэхийг од эрхэс зөвлөж байна. Эрсдэлтэй наймаа алдагдал авчирна. Таны зүгээс ноцтой алдаа гаргаж нэр хүндээ сэвтүүлж мэднэ. Бүхий л хэрүүл маргаан, зөрчлөөс зайлсхий. Өөр рүүгээ чиглэсэн шүүмж, сануулгад анхаарлаа бүү хандуул. Гэр бүл, үр хүүхдүүддээ анхаарал, халамж тавь.


НУМ (11/22-12/21)

Харилцаа холбоо тогтоох, гэр бүлээ батлуулах, гэр бүлийн харилцаагаа сайжруулах, хайр дурлалын эрэлд гарах зэрэгт өлзийтэй сайн. Эмэгтэйчүүд өнөөдөр гайхалтай сэтгэл татам байж, олны анхаарлын төвд орох бололтой. Гэхдээ хэт задгай, даруу бус байх нь бypyyгaap ойлгогдох болно гэдгийг санаарай. Харин эрчүүд санхүүгийн алдагдал хүлээж байна. Энэ нь эрсдэлийг айлгүйгээр зоригтой сөрөн зогсч чадаагүйтэй илүү холбоотой байх бололтой.


МАТАР (12/22-1/19)

Хийсэн бүтээснээ дүгнэн цэгнэх өдөр. Төлөвлөгөөнд гэнэтийн өөрчлөлт орж, та урт хугацааны аялалд явах юм уу өдрийн талыг машиндаа өнгөрөөх бололтой. Ажилдаа гарахаас өмнө өдрийн зоогоо савлаад гарсан нь дээр. Тэгвэл мэдэхгүй газарт очоод гэдэс өвдөхийн зовлонг үзэхгүй. Гэнэтийн бүх зүйлд бэлтгэлтэй байгаарай. Таны хайртай хүн харилцаагаа нууц хэвээр үлдээхийг хүснэ. Романтик мэт сонсогдож байгаа ч үнэн хэрэгтээ өөр байх болов уу.


ХУМХ (1/20-2/18)

Энэ өдөр алдагдал гарч болзошгүй. Гэнэтийн зардал, хулгай гарч болзошгүй. Та өдөр тутмын ажлаасаа болж ядарч болзошгүй. Найз нөхдийн айлчлал эсвэл ойр дотны хүний анхаарал зэрэг нь тэдний сэтгэл санааг өргөж амрахад тус болно. Амьдралд унах, сэхэх гэж байдаг. Болж буй сөрөг үйл явдлаас айх хэрэггүй. Зарим үед энэ нь хүнийг төгс төгөлдөр болгоход тус болдог.


ЗАГАС (2/19-3/20)

Ашигтай өдөр. Чөлөөт цаг гарвал гэр орноо цэвэрлэ. Та хэрэггүй гэж бодсон зүйлсээ өнөөдөр шуудхан л гаргаад шидчих бололтой. Юм оёх, зураг зурах гээд та өөрийн авьяасаа ил гаргаж эхлэх нь. Энэ бүхнийг зүгээр нэг гаргуунд нь хаях хэрэггүй. Түүний оронд өөрөө цэнгэл таашаал авч, хоббигоо цаашид хөгжүүл. Өнгөрсөн шаналлын төлөө өөрчлөлт хийх боломжоос бүү татгалз. Айдастайгаа нүүр тулан зогсч байгаа та өөрийгөө хараад гайхах байх. Уучлал таны шагнал байх болно.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ  
Үзсэн: 1645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй