
Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын нэгэн. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын шинийн 3. Адъяа гараг. Нэг цагаан мэнгэтэй, булаагч одтой, шар хулгана өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Ус
Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
ҮХЭР (4/20-5/20)
Шинэ жилийн анхны өдөр. Та амрахыг хүсэвч төрөл төрөгсөд, найз нөхдөөсөө маш их урилга хүлээж аваад байна. Тэдэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүл. Та дур булаам, мэдрэмж сайтай байна. Хийх ажлаа урьдчилан төлөвлө. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, сайн унтаж амар.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Сайн сайхан өдөр. Урьд өмнөх алдаагаа бодон санаагаа зовоох хэрэггүй. Шинэ сэдэл уран бүтээлийн эрч хүч нэмэгдэнэ. Ойр дотны найзууд тань хувийн харилцаанд оролцоно. Тэдний зөвөлгөөг найрсгаар хүлээж ав. Өөрийнхөө ирээдүйн төлөвлөгөөг боловсруул. Дулаан, аядуу уур амьсгалд амьдралын сайхныг мэдэр.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Баярын уур амьсгал үргэлжилсээр байна. Тайван амрах цаг зав хомс байна. Зочид хүлээн авах зэрэг баярын арга хэмжээнд их цаг зарцуулна. Хоол ундаа сайн тааруулж, шингэн зүйл хэт их ууж болохгүй. Хамаатнуудтайгаа тааруухан байсан харьцаагаа сэргээ. Хүүхдүүдэдээ илүү их анхаарал тавь. Цорын ганц хайрыг хүсдэг бол түүний илчил. Сайхан сэтгэл гаргаж хүмүүсийг уучил. Олон хүнтэй газар очих бол гал, усны аюулаас болгоомжил. Баатар болох оролдлого хэрэггүй.
АРСЛАН (7/23-8/22)
Олон арслангуудын хувьд туйлын таатай өдөр болно. Та сэтгэл зүйгээ удирдаж чадна. Хувь заяа таныг олон таагүй зүйлээс хамгаална. Гэвч хэдий өнөөдөр нам гүм байгаа ч маргааш угтах ажил хэргийн ч, хүмүүсийн ч таагүй зүйлс, жижиг бэрхшээлүүдэд бэлэн бай. Гол нь биеэ барьж, тайван ажиллавал бэрхшээлийг даван гарах тул эрч хүчээ дэмий зүйл бүү үрээрэй. Шинэ санаануудаа тунгаа. Амжилтанд хүрэх санаагаа цаг алдалгүй эхлүүл.
ОХИН (8/23-9/22)
Энэ өдөр ихэнх охины хувьд романтик байна. Хосууд бие биеийгээ үргэлж баярлуулна. Шинэ танил адал явдалтай учирна. Эцэг эх хүүхдээ ойлгож тэдэнд туслах ёстой. Баярын уур амьсгалыг яаран хөөж гаргах хэрэггүй. Хэт амтлаг хоолноос татгалз. Зөв хөдлөвөл эрхэлсэн ажлаараа муугүй орлого олох үндэс тавигдана.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Шинэ ондоо эрч хүч дүүрэн байна. Ойрын ирээдүйн санхүүгийн ажил хэргээ төлөвлө. Ямар нэгэн шинэ зүйл сэтгэж, хэрэгжүүлж байж амжилтанд хүрнэ. Хуучны ашиг багатай, чирэгдэл ихтэй төслүүдээсээ зоригтой салах шийд гаргана. Дотны хүмүүстээ зориулан бэлэг худалдан авахад тохиромжтой.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Аялахад таатай өдөр. Найз нөхөдтэйгөө,гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөвөл сэтгэл санаа эерэг байж, ажлын эрч хүч ундарна. Өрийн турш ачаалалтай байвал бие хямарч магадгүй. Сэтгэл тавгүйтсэнээс бие өвдөж болзошгүй. Олон зүйлд санаа зовох хэрэггүй. Мөнгө, санхүүтэй холбоотой шийдвэр гаргах хэрэггүй.
НУМ (11/22-12/21)
Шинэ оны анхны өдөр. Энэ өдрөөс таны өөрийн ажил төрөл, хамтран ажиллах хэлхээ холбоогоо төлөвлө. Сарын эхэнд ажил хэрэг хэвийн, бэрхшээл бага байна. Од эрхэс таныг нягт нямбай ажил хэрэг төлөвлөхийг, тулгарч болзошгүй хямралаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
МАТАР (12/22-1/19)
Шинэ оны эхэнд та их эрч хүч, хүсэл тэмүүлэлтэй байна. Шинэхэн учрал таныг хүлээж байна. Хайртай хосуудын харьцаа нь улам дотносно. Хэт сэтгэлийн хөөрөл бүү гарга. Та өөрийн сэтгэл хөдлөлийг дотроо хадгалж, алдаа гаргахгүй байхад анхаар. Гэр бүл дэхь оролцоогоо дахин нэг эргэн хар. Бизнест амжилтаа хадгалах боломж байна.
ХУМХ (1/20-2/18)
Гэр бүлээ анхаарах өдөр. Од эрхэсийн нөлөөгөөр гэр бүлийн харьцаанд таагүй зүйлс учирч болзошгүй. Таны буруу ч та хоёр өөр өөрсдийн байр суурийг хамгаалан зогсох болно. Бууж өг. Өглөөнөас эхлээд л таны төлөвлөгөөгөө бодож боловсруулах ажилд бэрхшээл гарна. Санхүүгээ шийдвэрлэх, үл хөдлөх худалдан авах шийдвэр гаргахад сайн. Оройг зөвхөн хайртай хүндээ зориул.
ЗАГАС (2/19-3/20)
Тусламж сайхан сэтгэлийн өдөр. Бүх юм шинэ сайхан санагдаж таны өгөөмөр сэтгэл ундарна. Хүнд байдалд орсон хүнд тусалбал дараагийн удаа өөрөө тусламж эрэх үе ирж магадгүй. Өөрийнхөө сайн үйлсийн төлөө хариу талархал, олон нийтэд мэдэгдэх гэж хичээх хэрэггүй. Сайн үйлийг даруу зан дагалдаж байж сайн үйл болдог. Иймээс таны анхаарал халамж, туслах үйлсэд хариу талархал илэрхийлээгүй бол бүү гомд.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно | ||
Үзсэн: 2502 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.