
Нийслэлийн 374 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар соёл, урлаг, аялал жуулчлалын салбарын зарим иргэдийг төрийн дээд одон медалиар шагналаа. ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал гавьяатнуудаа хүлээн авч шагналыг нь гардуулан амжилт хүсэн ерөөлөө.
"Гүн галуутай" чуулгын уран сайхны удирдаач Л.Сампилдондов, Хүүхдийн ордны хөгжмийн багш Б.Энхзаяа нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Чулуун, ҮДБЭЧ-ын дуучин Х.Эрдэнэцэцэг, АСА циркийн жүжигчин Д.Мөнхбат, World travel компанийн ерөнхий захирал Р.Бадрал, Түмэн эх чуулгын дуучин С.Нэргүй, СТӨ-ний цахилгааны инженер Д.Мөнхбаяр нар Алтан гадас одон, ҮДБЭЧ-ын байрны коминдат С.Сүхээ, Улсын филармонийн Морин хуурын чуулгын хөгжимчин Д.Болормаа нар Хөдөлмөрийн хүндэт медаль тус тус хүртжээ.
ССАЖЯ сайчуулаа тодрууллаа | ||
Үзсэн: 1161 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.