
Монголын рок попын тайзыг өөрийн дуу хоолойгоороо хөглөдөг дуучин бол поп дива С.Наран. Тэрээр дөрвөн жилийн өмнө “MY VOICE” хэмээх анхны бие даасан тоглолтоо хийж байсан билээ. Байнга өмд, цамц, нүдний шилээр гангардаг байсан тэрээр энэхүү тоглолтон дээрээ өөртөө зохиосон даашинз өмсөн гарч ирсэн нь үзэгчдэд гэнэтийн бэлэг болж байсан удаатай. Тэгвэл поп дива дуучин бүсгүй өнөөдөр "Соёлын төв өргөөн"-д 19:00 цагаас ганцхан удаа өөрийн дуу хоолойны үргэлжлэл болгон “MY VOICE-II” бие даасан тоглолтоо хийх гэж байна.
Тоглолтонд ДБЭТ-ын дуучин МУГЖ Ө.Уянга, Хурд хамтлагийн дуучин Д.Отгонбаяр, морин хуурын чуулга оролцох аж. “MY VOICE-II” тоглолтын тасалбарын хувьд партерт үзвэл 50 мянган төгрөг, бельэтажнаас үзэхийг хүсвэл 45 мянган төгрөгний үнэтэй байх юм. Тасалбарыг СТӨ-ий касаар болон 1109, 1617 үнэгүй хүргэх юм.
Дашрамд дурьдахад тасалбарын хувьд соронзон буюу маш сонирхолтойгоор хийгдсэн бөгөөд та тоглолтоо үзчихээд өөрийн гэртээ ч юмуу, машиндаа ч юмуу ер нь хүссэн газраа нааж хадгалах боломжтой. Мөн тэрхүү соронзон билет нь дээрээ өөрийн гарын үсгээ зурж хэвлүүлсэн байгаа гэнэ.
С.Наран өнөөдөр “MY VOICE-II” тоглолтоо толилуулна | ||
Үзсэн: 806 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.