Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн

2017-01-05 16:24:31

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2017 оны 1 дүгээр сарын 4-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 13 градус, 20 цагт 16 градус хүйтэн байна.

Улаанбаатарт 15 цагт:  12 градус хүйтэн, харьцангуй чийгшил 60 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2017 оны 1 дүгээр сарын 5-ны 20 цагаас 1 дүгээр сарын 6-ний 20 цаг хүртлэх
цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгороор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговий нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм,бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 20-22 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
 


2017 оны 1 дүгээр сарын 7-наас 1 дүгээр сарын 11-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст цас, 9-нд зарим газраар, 10-нд баруун аймгуудын хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 7-нд нутгийн баруун хагаст, 8-10-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Хугацааны эхээр хүйтний эрч сулавтар байх боловч 8-10-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн   
Үзсэн: 690 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй