
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан зарим шаардлагатай арга хэмжээ авч өгөхийг хүсч, албан тоот хүргүүлжээ.
ДЭМБ-ын зөвлөмжөөр амбулаторийн үзлэгийн 15 хувийг томуу, томуу төст өвчин эзэлсэн тохиолдолд хязгаарлалтын арга хэмжээ авах ёстой юм байна.
Нийслэлийн хэмжээнд амьсгалын цочмог халдвар, томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 13-17 хувийг эзэлж, хүүхдийн орны ачаалал 79 хувиар хэтэрчээ.
Ялангуяа агаарын бохирдол ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт бага насны хүүхдүүд уушгины хатгаагаар хүндэрч, эмнэлэгт хэвтэн орны ачааллыг нэмэгдүүлж байна.
Энэ удаагийн томуу, томуу төст өвчин нь томуугийн А хэв шинжийн вирус болон респиратор-синтитиаль вирус, риновирус коронавирус, бокарвирус зэрэг вирусаар үүсгэгдэж байгаагаараа онцлог юм байна.
Өвчлөлийн тархвар зүйн байрлал, хэтийн төлөвөөр хоёрдугаар 20 хүртэлх хугацаанд оргил үедээ хүрч, үргэлжлэх магадлалтай байгаа тул цэцэрлэг, Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн хичээл амралтыг зохицуулах, үзвэр үйлчилгээний газрын ажлын цагийг богиносгох, хаах, олныг хамарсан арга хэмжээг хязгаарлах зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж өгөхийг хүссэн байна.
Д.Нарантуяа
Эрүүл мэндийн сайд “хязгаарлалтын дэглэм” тогтоож өгөхийг хүслээ | ||
Үзсэн: 989 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.