
Аливаа улс орны шүдний өвчлөлийг 12 настай хүүхдүүдээр жишиг тогтоодог байна. Учир нь энэ насныхан хамгийн эрүүл шүдтэй мөн бүх сүүн шүд нь солигдож, байнгын шүд гарсан гээд гурван үе тохиодог нас юм. Тиймээс энэ насныханд хийсэн судалгаануудын дүнг хүргэхээр бэлтгэлээ. Тухайлбал манай улсад 1976 онд судалгаа хийсэн байдаг. Энэ судалгаагаар 12 настай хүүхэд бүрийн 1-2 шүд нь цоорхой буюу өвчилсөн дүн гарч байсан бол сүүлийн үеийн судалгаагаар энэ тоо эрс өөрчлөгджээ.
Тодруулбал, нэг хүүхэд 3 цоорхой шүдтэй байх, эсвэл бүр шүдээ авахуулсан байх тохиолдлууд олширсон. Эмч мэргэжилтнүүд бага насныхны шүдний өвчлөлийг хооллолттой холбож тайлбарладаг. Буруу хооллолт, эцэг эхийн анхаарал муу байгаагаас жил ирэх тусам шүдний өвчлөл нэмэгдэж байна. Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийн 2011 онд хийсэн судалгааны дүнгээр 5-8 хүртэлх, 12 болон 18 насны 1000 гаруй хүүхдийн дунд судалгаа хийхэд эрэгтэй хүүхдийн дунд шүдний өвчлөлийн тархалт 88, эмэгтэй хүүхдийн дунд 90 хувь байна гэж гарсан аж.
Өөрөөр хэлбэл нийт дүнгээрээ хүүхдийн шүдний өвчний тархалт 89 хувьтай байгаа юм. Үүний дараагаар Засгийн газар, ЭМЯ-наас хамтран хэрэгжүүлсэн “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд мөн судалгаа хийсэн. Энэ дүнгээс үзвэл 3-5 настнуудын 79 хувь, 6-8 настнуудын 85 хувь, 12 настай хүүхдүүдийн дунд шүдний өвчний тархалт 94 хувьтай байгаа мэдээ нэгтгэгджээ.
Хүүхдийн шүдний өвчлөл их байна | ||
Үзсэн: 1711 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.