Шууд Chart

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын суралцагч, ахлагч Г.Ариунзаяа 320 км замыг туулаад байна

2025-08-03 13:31:58

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиалгаар Оросын Холбооны Улсын Екатеринбург хотын Хууль зүйн дээд сургуулийн эрх зүйн 1 дүгээр дамжааны суралцагч, ахлагч Г.Ариунзаяа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай хүртэл нийт 350 км замыг туулахаар 8 дахь өдрөө гүйж байна.

Ахлагч Г.Ариунзаяа 2025 оны наймдугаар сарын 03-ны өдрийн 09.40 цагт нийт 320 км зам туулж, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүрсэн бөгөөд энэ үеэр 405 дугаар хаалттай хорих (тусгай нэгж) анги, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн бие бүрэлдэхүүн болон түүний гэр бүлийн гишүүд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр ахлагч Г.Ариунзаяаг эрүүл мэндийн үзлэгт хамруулан, цаашид гүйлтээ үргэлжлүүлэх бүрэн боломжтой гэж үзлээ. Тэрбээр маргааш Сүхбаатарын талбайд ирснээр хэт холын зайн гүйлтээ өндөрлүүлэх юм. 


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын суралцагч, ахлагч Г.Ариунзаяа 320 км замыг туулаад байна  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй