Шууд Chart

Дархан-Уул аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний өвчлөл сүүлийн өдрүүдэд буурчээ

2017-01-22 11:36:03

Эрүүл мэндийн сайдын 2014 оны 358 дугаар тушаалаар томуу томуу төст өвчний улмаас амбулаторийн үзлэгийн 15 хувиас дээш хүрсэн тохиолдолд хөл хорио тогтоох эсхүл нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахыг хориглодог байна.

Харин Дархан-Уул аймгийн хэмжээнд 2017.1.16-20-ний өдрүүдэд нийтдээ 79 хүүхэд Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Энэ нь өмнөх 7 хоногтой харьцуулахад эмчлүүлэгчдийн тоо 10-12-оор буурчээ. Мөн амбулаторийн үзлэгийн 4.5 хувийг томуу томуу төст өвчин эзэлж байсан бол 0,8-1 хувиар өвчлөл буурсан учраас хөл хорио тогтоох үндэслэлгүй гэж мэргэжлийн байгууллагууд үзжээ.

Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас иргэдийн санал хүсэлтийн судалгаа явуулж, дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтээр ЕБС-ийн хувьд 2017 оны 1 дүгээр 18-ны өдрийн байдлаар нийт суралцагчид 19075 байгаагаас амьсгалын замын өвчлөлтэй байгаа 797 сурагч байгаа нь нийт суралцагчдын 4.17 хувь байна.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хувьд нийт 6383 хүүхдээс мөн өдрийн байдлаар 1060 хүүхэд амьсгалын замын өвчлөлтэй байгаа нь нийт хүүхдийн 16,6% байна. Энэ нь хичээл сургалт явуулахад хэвийн нөхцөл байдалтай байна. БСШУСЯ-наас орон нутагт сурагчдын амралтыг сунгах талаар шийдвэр ирээгүй, хичээл сургалтыг төлөвлөлтийн хүрээнд зохион байгуулах шаардлагатай, төрөлжсөн олимпиадын нэгдүгээр шатны шалгаруулалт эхэлж байгаа, өмнө элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлэх гэж байгаа зэргийг харгалзан амралтыг сунгах шаардлагагүй гэж үзэж байна.

Иймд аймгийн хэмжээнд хөл хорио тогтооход томуу томуу төст өвчний амбулаторийн үзлэгийн хувь хүрээгүй, хичээл сургалт явуулахад сургалтын ирц хангалттай гэж үзэж байна.

Харин бага насны хүүхдийг хамарсан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг ААНБ-уудад анхааруулж байна.


Дархан-Уул аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний өвчлөл сүүлийн өдрүүдэд буурчээ  
Үзсэн: 733 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй