
Далайн давс бие, арьсны гоо сайхны балансыг хадгалж, гадны нөлөөнөөс хамгаалан, нөхөн сэргээж байдаг. Энгийн давснаас ялгарах гол шинж нь эрдэс бодисын агууламждаа байдаг байна. Далайн давс магни, кальци, сод, кали агуулдаг бөгөөд эдгээр нь хүний арьсны эрүүл байдалд гол үүрэг гүйцэтгэдэг. Хүний арьсны эрдэс бодисын тэнцвэр алдагдсан үед хуурайшиж, барзайж, цочрон улмаар батга гардаг байна. Тиймээс хоол хүнсэндээ далайн давс хэрэглэх нь эрүүл мэнд, гоо сайханд тустай юм.
1. Нүүрний маск
Давс болон зөгийн бал нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг бөгөөд арьсыг зөөлрүүлж, тайвшруулдаг. Мөн тосны тэнцвэртэй байдлыг хангаж, арьсны давхарга бүрт чийгшил өгнө. Хоёр цайны халбага далайн давсыг 4 цайны халбага зөгийн балтай холино. Зуурмагаа цэвэр, хуурай арьсандаа түрхэнэ. Нүднээс хол байлгах хэрэгтэй. 10-15 минутын дараа бүлээн усанд дүрсэн алчуур нүүрэндээ хэсэг тавиад дараа нь усаар зайлна. Усаар зайлах үедээ хурууныхаа өндгөөр дугуйруулж арьсаа гуужуулж өгнө.
2. Тослогийг шингээж авах нүүрний toner
Давс арьсны нүхжилтийг гүн цэвэрлэж, тос ялгаралтыг тэнцвэржүүлэн, батга үүсгэх бактерийг устгадаг. Нэг цайны халбага далайн давсыг 115 гр бүлээн усанд уусгаад жижиг шүршигч саванд хийнэ. Цэвэр, хуурай нүүрэндээ цацаж хэрэглэнэ. Өдөр бүр хэрэглээрэй.
3. Зөөлрүүлэх биеийн скраб
Давс нь үхжсэн арьсыг гуужуулах байгалийн гуужуулагч болж өгдөг. Мөн арьсыг зөөлрүүлэх эрдэс бодис агуулж байдаг. Аяганы дөрөвний нэг
далайн давсыг аяганы хоёрны нэг оливийн тостой холиод шүршүүрт орох үедээ биеийн арьсаа үрж, гуужуулж болно.
4. Залуужуулж, сэргээх скраб
Давс нь арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй. Алое вера харин чийгшүүлж, эсийг нөхөн төлжүүлдэг. Тал аяга давсыг аяганы дөрөвний нэг алое вера шүүс юм уу, гелтэй холино. Мөн аяганы дөрөвний нэг ургамлын тос, нэг хоолны халбага хатаасан лаванда цэцэг нэмнэ. Бүгдийг холиход өтгөн зуурмаг болно. Хэт хуурай болоод байвал хэдэн дусал тос нэмж болно. Шүршүүрт орохдоо бие угаагч юм уу, гарын алгаараа арьсаа үрж, гуужуулна.
5. Давстай ванн таныг амраана
Давс арьсны нүхжилтийн гүн дэх бохир, хорыг арилгадаг. Давстай усанд орохоор арьс үрчийж, хуурайшина гэж та бодож байна уу. Харин ч давстай ваннд орох нь арьсыг чийгшүүлдэг. Бүлээн устай ваннд 1/3 аяга далайн давс хийж уусгаад, 15-30 минут орно.
6. Хагны эсрэг эмчилгээнд давсыг ашигла
Давс нь хуйхан дахь илүү хайрсыг арилгаж, хуйхыг эрүүлжүүдэг. Үсээ хэд хэд хуваагаад хуйхандаа 1-2 цайны халбага далайн давс цацаж өгнө. Нойтон хуруугаар хуйхандаа 10-15 минут массаж хийнэ. Дараа нь үсээ угааж, ангижруулна.
7. Шүд цайруулахах үйлчилгээтэй
Давс болон хүнсний сод нь шүдэн дээрх толбыг арилгаж, цайруулдаг. Давс нь фторын байгалийн эх үүсвэр юм. Нэг цайны халбага давсыг хоёр цайны халбага хүнсний содтой холиод чийгтэй сойзоо холимогтоо дүрнэ. Хэрэв хэт хуурай түрхлэг сойзондоо тогтохгүй байвал сойзондоо эхлээд бага зэрэг оо түрхэж болно. Тэгээд шүдээ сайтар үрж угаагаарай.
8. Байгалийн ам зайлагч
Давс нь амны эвгүй үнэрийг дарж, бактерийг устгадаг. Цайны тал халбага давс, цайны тал халбага хүнсний содыг аяга дөрөвний нэг хэмжээтэй усанд уусгана. Ингээд амаа сайтар зайлна.
9. Хумс цайруулах эмчилгээ
Давс хумсны үлдийг зөөлрүүлж, хумсыг бэхжүүлдэг. Хүнсний сод болон нимбэг хумсны шарлалтыг арилгаж, эрүүл хумстай болгоно. Цайны нэг халбага давс, цайны нэг халбага хүнсний сод, цайны нэг халбага нимбэгийн шүүс, тал аяга бүлээн ус холиорой. Уг уусмалдаа хумсаа дүрээд 10 минут болгож, зөөлөн сойзоор хумсаа үрнэ. Дараа нь усаар зайлаад гараа чийгшүүлж өгнө.
Давс гоо сайханд тустай | ||
Үзсэн: 3549 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.