
Кино урлагийн ноён оргил болсон Оскарын наадмын 89 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа ирэх сарын 26-нд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо болно. Харин өчигдөр АНУ-ын кино академийн холбооноос энэ жилийн Оскарын наадмын нэр дэвшигчдийг олон нийтэд зарлалаа.
Энэ удаагийн наадамд хамгийн олон номинацид нэр дэвшсэн киногоор найруулагч Дэмьен Шазелийн найруулсан "Ла Ла Ланд" хэмээх мюзикл уран сайхны кино шалгарлаа. "Ла Ла Ланд" хэмээх кино нийт 14 номинацид нэр нь дэвшээд байна. Энэ нь 1988 оноос хойш анх удаа Оскарын наадамд хамгийн олон номинацид нэр нь дэвшсэн тохиолдол юм.
Өмнө нь 1951 болон 1988 онуудад "All about Eve" болон "Титаник" кинонууд тус бүр 14 номинацид нэр дэвшиж, бүгдэд нь ялалт байгуулж байсан. Үнэхээр ч "Ла Ла Ланд" хэмээх мюзикл кино сайн уран бүтээл болсноо ийнхүү 2 дахь удаагаа нотоллоо.
Энэ сарын эхээр зохион байгуулагдсан зохион байгуулагдсан 74 дэх удаагийн алтан бөмбөрцөг кино наадамд тус бүтээл нэр дэвшсэн номинаци бүрдээ ялалт байгуулсан. "Алтан бөмбөрцөг" кино наадмыг Оскарын өмнөх бэлтгэл ч гэж кино шүүмжлэгчид үздэг байна. Учир нь "Алтан бөмбөрцөг" наадмын шагнал хүртсэн уран бүтээлч тухайн жилдээ Оскар хүртээгүй тохиолдол тун цөөхөн байдаг аж.
"Ла Ла Ланд" уран сайхны кино Оскарын 14 номинацид нэр дэвшлээ | ||
Үзсэн: 491 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.