Шууд Chart

Гадил жимсний гайхамшигт тус

2017-01-26 11:02:36

Гадил жимс 100 орчим төрөл байдаг аж. Анх хүнсний чиглэлээр тарьж ургуулсан нь Папуа Шинэ Гвинейд байж болох талтай гэж үздэг. Өдгөө гадилыг дэлхийн эргэн тойронд дулаан бүсүүдэд ихээр тарьж байна. Ихэнх нь хүнсний зориулалттай боловч зарим нь чимэглэлийн болон утас мяндас үйлдвэрлэлтийн чиглэлээр ургуулдаг ажээ. Азид тариалангийн аж ахуйнуудад гадилын ургамалтай олонтаа таарах ч энэ нь кофе, какао, хар перец болон задь зэрэг ургамлыг сүүдэрлэж хамгаалах зорилготой гэнэ.

Гадилын ургамал нь 2-8 м өндөр ургах тул мод хэмээн андуурагддаг. Гэвч мод биш өвсөрхөг ургамал юм. Навч нь 3.5 м хүртэл урт ургана. Гадил жимс нь унжсан хонгорцог болж ургана. Нэг хонгорцог нь 30-50 кг жинтэй болдог байна. Гадил жимс нь түүхий байхдаа ногоон байх ба боловсорч гүйцэхээрээ шар, эсвэл улаан гэх мэт өнгөтэй болно. Нэг ширхэг гадил жимс нь дунджаар 125 гр бөгөөд 3/4 нь ус байдаг аж. Гадил жимсний гадуурх хальсыг идэж болох бөгөөд Азийн зарим оронд хальстай нь хоол хийж иддэг уламжлал бий. Гадил нь В6 витамин, С витамин болон калигаар баялаг жимс юм.

Гадил жимс нь хүний биед гайхамшигтай ач тустай гэдгийг та мэдэх үү.

Хүний сэтгэл санааг тайвшруулна

Депресс Депресст өртсөн хүмүүсийн дунд явуулсан саяхны нэгэн судалгаагаар тэдний олонх нь [tweetable]гадил жимс идсэний дараа сэтгэл санааны дээрдсэн байдлыг мэдэрч байгаа[/tweetable]г тогтоожээ. Учир нь гадил жимсэнд биднийг тайвшруулж, сэтгэл санааг өргөж, үндсэндээ аз жаргалтай мэдрэмжийг төрүүлдэг серотонин даавар болж хувирдаг триптофан хэмээх нэгэн төрлийн уураг агуулагддаг байна. [tweetable]Сэтгэл санаа тавгүй байгаа бол нэг ширхэг гадил жимс идчих[/tweetable]. Түүнд агуулагдаж буй В6 витамин нь цусан дахь глюкозын түвшинг зохицуулснаар сэтгэл санаанд нөлөөлдөг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/37896/ © XopoM News

Депресст өртсөн хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар тэдний олонх нь гадил жимс идсэний дараа сэтгэл санааны дээрдсэн байдлыг мэдэрч байгаа нь тогтоогджээ. Учир нь гадил жимсэнд биднийг тайвшруулж, сэтгэл санааг өргөж, үндсэндээ аз жаргалтай мэдрэмжийг төрүүлдэг серотонин даавар болж хувирдаг триптофан хэмээх нэгэн төрлийн уураг агуулагддаг байна. Сэтгэл санаа тавгүй байгаа бол нэг ширхэг гадил жимс идчихэд гэмгүй юм. Түүнд агуулагдаж буй В6 витамин нь цусан дахь глюкозын түвшинг зохицуулснаар сэтгэл санаанд нөлөөлдөг.

Цусны даралт бууруулна

Өдөрт хоёр ширхэг гадил жимс идэх нь цусны даралт буулгахад тун сайн гэдэг нь нотлогджээ. Эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар гадил жимсэнд агуулагдах кали нь ингэж хүний биед сайнаар нөлөөлдөг байна.

Бие организмд хүчлийг саармагжуулах нөлөө үзүүлдэг

Гадил жимс нь бие организмд хүчлийг саармагжуулах нөлөө үзүүлдэг. Хэрвээ таны шар хөөрөөд байгаа бол гадил жимс идээрэй. Энэ жимс таныг  тайвшруулж, анагаах үйлчилгээ үзүүлдэг.

Хавдраас урьдчилан сэргийлнэ

Токиогийн их сургуулийн судалгааны багийнхан гадил жимсний байгалийн найрлагад бүх төрлийн хавдраас сэргийлэх бодис байдгийг олж тогтоосон байна. Боловсорч гүйцсэн гадил жимсний хавдраас сэргийлэх чадвар өндөр болсон байдаг гэнэ.


Мэдрэлийн системийг тайвшруулдаг

Австрийн сэтгэл судлалын институтын оюутнууд ажил дээрх дарамт нь шоколад, чипс гэх мэт амтлаг зүйлсэд дурлахад хүргэдэг гэдгийг олж тогтоожээ. Эмнэлгийн 5000 орчим өвчтөнийг ажиглахад дарамт ихтэй ажил хийдэг хүмүүс илүү тарган байсан байна. Гадил жимсэнд мэдрэлийн системийг тайвшруулдаг В витамин их агуулагддаг.

Хөдөлгөөнийг дэмжинэ

Хүний биеийг машин гэж бодвол хамгийн сайн "түлш" нь гадил жимс гэнэ. Ялангуяа эрчимтэй хөдөлгөөн, дасгал сургуулилтын үед гадил жимсэнд ихээр агуулагдах кали шөрмөс татах, булчин сулрах зэргээс найдвартай хамгаална. Түүнээс гадна 5 минутын эрчимтэй зумба дасгалд шаардагдах бүхий л амин дэм нэг гадилд хадгалагддаг аж. Дасгал эхлэхээс өмнө болон дууссаны дараа гадил жимс идэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг.


Гадил жимсний гайхамшигт тус  
Үзсэн: 2305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2017-01-26 17:15
heregtei medeelel bna

Бидэнтэй нэгдээрэй