Шууд Chart

Гутал арчлах өвөрмөц аргууд

2017-01-26 11:24:05

Шавар шавхай, тоос шорооноос болоод гутлын эдэлгээнд өөрчлөлт орох тохиолдол их бий. Тиймээс зөв арчилж, цэвэрлэх нь чухал юм. Хэдийгээр гутлын төрөл олон янз боловч гутлын гол түүхий эд нь ихэвчлэн шир байдаг. Үхрийн шир зөөлөн, эдэлгээ сайтай гэдгээрээ хамгийн чанартайд тооцогддог хэдий ч матар, могойн арьс болон лак, даавуун материалаар гоёлын гутал хийх нь элбэг. Арьснаас гадна гутлын зарим хэсгүүдэд резин, төмөр, чулуу зэргийг ашигласнаар гутал нь хөлд эвтэйхэн болдог. Ер нь ямар ч гутлыг өнгө, хэлбэрийг нь алдагдуулалгүй арчилж чадвал хичнээн өмссөн ч болох билээ. Тиймээс гэрийн нөхцөлд гутлаа хэрхэн арчлах талаар өгч буй зөвлөгөөнд та анхаараарай.

Арьсан гутлын арчилгаа

Ширэн гутлыг намар, өвлийн улиралд өдөр бүр тосолж байвал зөөлрөхөөс гадна нэвт нордоггүй. Харин зуны улиралд сайн тосолж байвал өнгөн хэсгийг үрчийхээс сэргийлнэ. Мөн тослосны дараа зүлгэж арчих нь чухал. Энгийн даавууны оронд нийлэг оймс хэрэглэвэл илүү гялалзуулдаг байна. Үсний будаг, хумсны лак зэргээс тогтсон толбыг хэрчим сонгино, нимбэгний шүүсээр үрэхээс гадна мебель өнгөлөгч шингээсэн хөвөнгөөр арчиж арилгадаг. Эдгээр аргыг хэрэглэх нь хар өнгийн гутланд тохиромжгүй.

Илгэн гутлын арчилгаа

Илгэн гутал нь арчилгаа их шаарддаг. Гэрийн нөхцөлд резин сойз, бие угаагчаар цэвэрлэж болох ч зориулалтын илэгний сойзоор цэвэрлэх нь илүү сайн. Мөн илгэний өнгө сэргээгчийг гутал руугаа цацахаас өмнө өнгийг сайн харах нь чухал. Хар өнгийн гутланд хөх толбо тогтож үлдэх тохиолдол их гардаг юм. Элдэв янзын толбыг цагаан талхаар үрвэл амархан арилдаг байна. Харин тосны толбо тогтвол бензин шингээсэн даавуугаар цэвэрлэж болно.


Гутал арчлах өвөрмөц аргууд  
Үзсэн: 2408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Л [103.57.95.xxx] 2017-09-11 21:43
Hat elgen gutalni ongiig yaaj sergeex we xvnees sonsoj bsin xae vsni budgaar budchixdg gd xer vr dvnte we xld ogch
Зочин [202.70.34.xxx] 2017-01-26 17:14
bayrlalaa

Бидэнтэй нэгдээрэй