Шууд Chart

ЗУРХАЙ: Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

2017-01-29 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 29. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаагчин үхэр сарын 2. Адъяа гараг. Тооно одтой, есөн улаан мэнгэтэй, улаан луу өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага
: Хуран үйлдэхүй
Суудал: 
Гал

Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 17 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Тэвчээр шалгасан өдөр.Таны хүсэл эрмэлзэл хилийн чанад руу тэмүүлж байна. Хүүхдээ хүмүүжүүлэх асуудал босч ирнэ. Хэдийгээр зав зай муутай ч хүүхдүүдтэйгээ ярилцаж, тэдний амжилтыг магтаж, алдаа дутагдлыг нь хатуу шүүмжлэх цаг зав гарга. Гэрийн уур амьсгал ширүүсч болзошгүй. Таны тэвчээр дээд цэгтэй хүрэх тул өөрийнхөө эрүүл мэндийн төлөө зарим зүйлсийг золиосол.


ҮХЭР (4/20-5/20)

Нөхөрлөлийн өдөр. Найз нөхдийн хүрээнд хаа нэгтээ сууцгааж, сонирхолтой хүмүүстэй танилцах болно. Найздаа тусламж авах хэрэгцээгээ зөв ойлгуул. Өөрийнхөө сайн талуудыг харуулж бусдыгаа хөгжөө. Хөгжилтэй байдал танд магадгүй хожмын сайн хамтын ажиллагааны үндсийг тавьхад нөлөө үзүүлнэ. Наргиж байх үедээ хариуцлагатай үүрэг амлалт бүү ав. Гол нь чөлөөт цагийг нэгэндээ, нөхөрлөлдөө зориулж буйгаа зөв ойлгуул. Зовлон тохиолдсон хүн тусламж гуйж магадгүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Болгоомжтой байх өдөр. Гэр бүлийн харьцаанд гэнэтийн тохиолдол гарна. Өөрийгөө хамгаалж гарахад бэлэн бай. Бусдын төлөв санаа тавь. Эрүүл мэнддээ анхаар. Ажлын хамтрагчийг зөв сонгоход хүлээцтэй бай. Хүнтэй танилцахдаа болгоомжгүй байдал гаргана. Хэтэрхий ухаалаг дүр эсгэснээс зүгээр л шалтаг тооч.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хосуудын харьцааг шалгах өдөр. Хэдийгээр хамгийн хүнд үе ард хоцорсон боловч зарим нэгэн үл ойлголцол бий болно. Бараг л таны бурууг та өөрөө ч мэдэрнэ. Та бууж өгөхийг хүсэхгүй, байдлыг хурцатгана. Гэвч харьцаагаа бэхжүүлэх боломж байна. Бие биедээ бага зэрэг амсхийх зав олго. Тэгвэл ямар ч асуудал хялбархан хэвдээ орох болно. Та хоёр тусдаа ертөнц гэдгээ зарим зүйл дээр хэн хэн нь хүлээн зөвшөөрөхгүйд асуудал байгааг ойлго.


АРСЛАН (7/23-8/22)   

Хайртуудын хоорондох үл ойлголцол үүснэ. Та буруу зүйл хийсэн бол уучлал гуй. Түүний хайр сэтгэлийн илэрхийллийг хүлээн ав. Сэтгэл дутагдсанаас болж залуу арслан чухал үнэтэй хүнээ алдана. Бодит байдлыг хэт муутгахаа больж, холивуд мөрөөдлөө өнөөдөр хойш нь тавь.


ОХИН (8/23-9/22)

Та гэрийнхнийхээсээ зай барих хэрэггүй. Тэд таны завгүй төлөвлөгөөг энэ удаа ойлгоно. Та цаг заваа зөвхөн хувийн сонирхолдоо зориулна. Гэр бүлийнхэнтэйгээ харьцаагаа муутгахгүйн тулд найзуудаа урь хамтдаа тоглолт үз. Ямар нэгэн эртний уламжлалт зан үйлийг хамтдаа гүйцэтгэцгээ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Тайван сайхан өдөр. Хүүхэд насны эсвэл хуучны андуудтайгаа оройдоо уулзахад таатай. Хуучин найзуудтайгаа харьцаагаа сайжруулж, шинэ нөхөдтэй болно. Өөртөө халамж тавь. Ялангуяа та ганц бие бол өөртөө мөнгө зарцуул. Хамгийн сүүлд хэзээ толины өмнө зогсож, үсчинд орсноо сана. Олсон мөнгөөрөө өөрийгөө шагна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Гэр бүлийн болон ойр дотны найзууд ирээдүйн асуудлаа шийдвэрлэх өдөр. Энэ нь маш амжилттай байх болно. Эсрэг хүйсийн харьцаа сайн байна. Түүний дур булаам , гоо сайхан таныг өнөөдөр соронзон мэт татна. Та найз нөхөдтэйгээ наргиж цэнгэхдээ буруу санаатны урхинд орох магадлалтай байна. Таныг хувь заяаг буруу тийш эргүүлж болзошгүй тул болгоомжтой бай, олныг хамарсан хэрүүл, зодооноос зайлхий.


НУМ (11/22-12/21)

Ханиад хүрэх, хатгаа авах эрсдэлтэй өдөр. Ханиаднаас урьдчилан сэргийлэх араг хэмжээ сайн ав. Олон нийтийн газар очих хэрэггүй. Биеийн дархлаагаа сайжруулах бэлдмэл хэрэглэ. Олон нумынхан хайхрамжгүй байдлаасаа эрүүл мэндээ муутгаж болзошгүй байна. Дулаан хувцас өмсөж, цэвэр агаарт гарах хэрэгтэй.


МАТАР (12/22-1/19)

Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал үүсч магадгүй өдөр. Бичиг баримтын бүрдэлд анхааралтай бай. Өөрөөсөө өөр хүнд тэгтэл бүү итгэ. Амралтаа аялж жуулчилж өнгөрөө. Гэрийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлж ажлын алжаалаа тайл. Сүм явж, мөргөл үйлд.


ХУМХ (1/20-2/18)

Уулзалт хийх, хамаатнууд, найз нөхөдтэйгөө харьцахад таатай өдөр. Өөрийгөө сайн хүн гэдгээ баталж, мэтгэлийн таашаал хүртэх таатай өдөр. Хүүхдүүдтэйгээ болон хайртай хүнтэйгээ харьцах харьцаа туйлын сайн байна. Гэрийнхээ ажилд ханцуй шамлан зүтгэвэл тааламжтай сайхан бэлэг авч магадгүй. Сүм хийдэд очвол зохистой. Залбирч сэтгэлээ ариусга. Найз нөхдөө урьж сайхан хоол ундаагаар дайлж, тоглож,зугаац.


ЗАГАС (2/19-3/20)

Алжаал тайлах өдөр. Чамгүй ядарсны эцэст өнөөдөр та түр амсхийж, аз жаргал ойрхон байгаагаа мэдэрч баярлана. Хөгжим сонсох, салхинд зугаалах, ирээдүйгээ мөрөөдөхийг танд зөвлөж байна. Та бусдад үлгэр жишээ байхыг хичээнэ. Жолооны барихдаа болгоомжтой бай. Хууч өвчинөө сэдрээх, хичээллэдэг дасгал сургуулилтынхаа үеэр гэмтэл авахаас болгоомжил.


ЗУРХАЙ: Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ  
Үзсэн: 3237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй