
Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо хамтран зохин байгуулах “Үндэсний супер лиг”-ийн ээлжит улирал эхлэх гэж байна. Тус лигийн тэмцээнд одоогоор долоон баг оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа бөгөөд техникийн зөвлөгөөн маргааш болно.
Энэхүү техникийн зөвлөгөөний үеэр лигийн тэмцээн хэзээ эхлэхийг албан ёсоор зарлах юм байна.
Одоогоор дараах баг "Үндэсний супер лиг"-т оролцохоор мэдүүлэгээ ирүүлжээ.
Тодруулбал:
- "АльянсТех Харцага" (Үндэсний Супер лигийн 2015, 2016 оны улирлын аварга)
- "Төв Ургац" (Үндэсний Супер лигийн 2016 оны хүрэл медальт)
- "Ирвэсүүд" (Үндэсний Супер лигийн 2016 оны дөрөвдүгээр байрт шалгарсан)
- "Мон-Алтиус Смарт" (Үндэсний Супер лигийн шилдэг багуудын нэг, тавдугаар байрт шалгарсан)
- "Их Өргөө Аравтууд"
- "Архангай Алтан Дорнодын Дайчид, Лидер"
- "МУИС MBM Falcons" (Өнгөрсөн жилийн Спрайт Супер лигийн аварга болж, Үндэсний Супер лигт өрсөлдөх эрхээ авсан) зэрэг багууд мэдүүлгээ ирүүлээд байна.
“Үндэсний Супер лиг”-ийн техникийн зөвлөгөөн маргааш болно | ||
Үзсэн: 1826 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.